Blue moon арт галерейгаас уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх, Монголын дүрслэх урлаг, уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих, хотын соёл, өнгө төрхийг урлагаар дамжуулж нийгэмд хүргэх зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлсэн сэдэвт үзэсгэлэнг уран бүтээлчдийн дунд тогтмол зохион байгуулж 500 гаруй уран бүтээлчдийг хамруулаад байгаа билээ.
Ангилал: Нийгэм
Жил бүрийн 09-р сарын 2 дахь долоо хоногт “Монгол улсын соёл урлагийн ажилтны өдөр” тохиодог билээ. Тус арга хэмжээг БСШУЯам удирдан, соёл урлагийн байгууллагууд ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай.
Бурхан урлаач Д.Ухаанзаяагийн тэргүүлдэг “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төв нь харъяа сургалтын төвдөө “Бурхан зураг”-ын ангидаа элсэлтээ авч эхэлжээ. Тус сургалтын бүртгэл нь 9-р сарын 15-ны өдөр хүртэл явагдах бөгөөд элсэлтийн шалгалт нь 16-ны өдөр 12:00 цагт болох юм байна.
Олон улсын дуурийн дуулаачийн гурван удаагийн Гранпри эзэн, гурван удаагийн дэд байрын эзэн монгол түмний бахархал болсон уран бүтээлчийн нэг бол яахын аргагүй ЦДБЭЧ-ын дуучин Ч.Бадрал билээ. Тэрээр ОХУ-ын Москва хотод өөрийн бие даасан тоглолтоо амжилттай зохион байгуулж эх орондоо хүрэлэн ирээд байна.
Монголын их соён гийгүүлэгч, төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Анхдугаар Богд Жавзандамба Лувсандамбийжанцан сайн цогтын түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулан “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд” сэдэвт үзэсгэлэн, түүний бүтээлүүдийн дээжээс бүрдсэн цомгийн нээлтийг 2015 оны 09 сарын 11-ны өдрийн 11:30 цагт зохион байгуулах гэж байна.
Энхрий бяцхан үрсээ хамгийн дэгжин, чанартай хувцсаар гангалахыг хүсдэг билээ. Тэрхүү хүслийг минь “Аз Молл” биелүүлдэг гэдэгтэй та санал нийлэх биз.
Алдарт дуучин Beyonce-гийн задгай зураг авалтаас
МУЭ- ийн гишүүн зураач, Дашпунцагийн Сандагдоржийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж уран зураг сонирхогчдын хүртээл болох нь ээ. Үзэсгэлэн 2015.09.11ны 17:00 цагт Зайсан скуэр төвийн 3 давхарт байрлах АртиКоур галерейд нээгдэнэ.
Үзэсгэлэн : 2015.09.11 – 09.24-ныг дуустал үргэлжилнэ. Та бүхнийг гайхалтай бүтээлүүд хүлээж байна. Үзэсгэлэнгийн нээлтэнд оролцоход үнэ төлбөргүй.
Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” уламжлал ёсоороо 2015 оны 10-р сарын 16,17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
-Улс орон даяар гарах эрх бүхий телевиз гурван жилийн стратеги төлөвлөгөөгөө гаргасан байх учиртай юм билээ. Танай хамт олны цаашдын зорилго, хийхээр төлөвлөж буй ажлаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
