Сайн байна уу? Миний хүү, Миний охин. Өнөөдөр хэдүүлээ энэрэл хайрын тухай ярилцая. Энэтхэгийн их хутагт. Адиша тэрээр нэгэнтээ ингэж хэлсэн гэдэг.
“Хүмүүс надаас юу зөв, юу бурууг асуудаг. Зөв буруугийн ялгаа юу хийхэд биш, яаж хийхэд байдаг гэж би хариулдаг” гэсэн гэдэг. Юу гэсэн үг вэ? гэвэл Юу хийнэ түүндээ бүрэн дүүрэн орш гэсэн үг. Сэтгэл зүрх байгаа бүхнээ зориул гэсэн үг. Хайрлаж байгаа бол өр зүрхээрээ хайрла гэсэн үг. Тэгэж хайрлаж чадвал: хайрын эзэн үгүй болсон ч хайрласан хайр нь үлдэнэ. Тийм хайр оршихуйгаас сүнслэг чанарт. Орчлонгоос тэнгэрт, Ердийн юмнаас ер бусын хэмжээс рүү очдог юм.
Тийм нэг түүх аав нь та нарт ярьж өгөе. Төгс төгөлдөр, мөхөөгүй, бөхөөгүй тийм хайрын түүх юм. Бетховены тухай. Бетховен хөгжимчин , хөгжмийн зохиолч хүн. Тэр баян хүн биш. Тэр агуу их хүн. Бетховен дүлийрч эхэлсэн. Дүлий хүн юм сонсохгүй. Тийм учраас тэр хөгжим зохиож чадахгүй болсон. Тэр нэг сайхан орой Бетховен үзэсгэлэнт сайхан нуурын эргээр зугаалж явав. Сар үзэсгэлэнтэй сайхан туяаран гэрэлтэнэ. Сарны гэрэл нуурын усанд шумбана. Нуур сарыг улам бүр сайхан харагдуулж байлаа.
Бас нуурын эрэгт гуниглан суух бяцхан охин. Бетховен бяцхан охины хажууд суусан. Охин сохор байсаан. Тэнгэр. Тэнгэрт тү
