Монголын хит хоп хамтлагуудын анхдагчийн нэг “Люмино” хамтлаг энэ сарын 21-нд “Crocus event hall”-д “Хэмнэл нэрэгч” бие даасан тоглолтоо хийх гэж байна.
Ангилал: Нийгэм
Унгарын төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Rezso Seress 1933 онд “Gloomy Sunday” дууг зохиожээ. Дууны утга санаа нь дайны талаарх гунигтай бодол юм. Анх гарсан долоо хоногтоо л gloomy sunday best seller болсон. Rezso Seress уг дууг гаргасны дараа сүйт бүсгүйдээ зохиосон дуу нь олонд хүрсэн талаар баяртай мэдээг дуулгасан байна. Гэвч сүйт бүсгүй нь Rezso Seress-ийг түүнтэй холбоо барьсны маргааш амиа хорлож нас барсан байлаа. Харин түүний хажууд нэг жижигхэн цаас байсан бөгөөд түүн дээр нь Gloomy Sunday гэсэн бичиг байжээ. Харин зохиолч залуу маань энэ дууныхаа тухай хэлэхдээ ” Би гэмтсэн байсан нь үхлийн дунд зогсож байна гэж бодогдсон. Энэ намайг зовоож байсан.
Дөрвөн портер амьд цэцгээр хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ
“OCEAN GREY” продакшны нээлтийн шоу тоглолт болно
Монголын хөгжмийн салбарт цоо шинэ, мэргэжлийн дуу бичлэгийн продакшн мэндэлж байна. Энэ бол “Ocean Grey” продакшн юм. Магадгүй хүмүүс энэ нэрийг олонтаа сонссон байж болох. Уг продакшн нь байгуулагдаад 3 жил болохдоо олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, олон хит уран бүтээлүүдийг төрүүлэн гаргасан амжилттай. Гэхдээ юуны өмнө, өөрсдийн ур чадварыг олонд батлан харуулах зорилгоор байгуулагдаад албан ёсны нээлтээ хийгээгүй өдийг хүрчээ. Тэгвэл тэд өнөөдөр хэдийнэ монголын хөгжмийн салбарт өөрсдийн шинэ өнгө төрхөө бүрдүүлж чадсан болохоор продакшныхаа албан ёсны нээлтийг хийхээр болжээ.
“Ocean Grey” продакшны нээлтийн шоу тоглолт 8-р сарын 26-нд “Crocus event hall”-д 19 цагаас болох бөгөөд уг шоунд Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа, дуучин С.Сэрчмаа, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, дуучин Э.Болор-Уянга, Ч.Цэлмүүн, А.Хишигдалай, реппер Цэцэ болон “Камертон”, “Киви”, “Honey moon” зэрэг Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид оролцох юм. Нэг ёсондоо “Ocean Grey” продакшны нээлтийн ажиллагаа энэ намрын анхны томоохон шоу тоглолт болох нь ээ.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд тус продакшн хөгжим сонирхогчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжмийн олон талт урсгалаар шинэлэг хэв маяг, дуугаралт, найруулга бүхий дуу, уран бүтээлүүдийг мэргэжлийн түвшинд туурвин ажиллаж, Монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд хийсэн бүтээлээрээ үнэлэгдэж байна. Тухайлбал, тус продакшн “Киви” хамтлагийн дуучин Ц.Намууны “Ганц хором”, дуучин Х.Отгоогийн “Chill Out” зэрэг цомгууд дээр ажилласан бол одоо Төрийн соёрхолт, дуучин Д.Болд болон “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Киви” хамтлагийн дуучин Укагийн шинэ цомгууд дээр ажиллаж байгаа гэнэ. Харин энэхүү продакшныг үүсгэн байгуулагчдын тухайд, залуухан уран бүтээлчид бий. Тэдний нэг нь анх “Universe Best Songs-2009” наадмаас төрөн гарсан чадварлаг уран бүтээлч залуу Б.Нацагдорж юм. Тэрээр анх өөрийн авьяас чадвараараа урлагт хөл тавьсан бол өдгөө үүнийгээ олонд ийн батлан харуулсаар явна. Ямартаа ч Монголын хөгжмийн салбарт нэгэн шинэ салхи ийн сэвэлзэх нь ээ.
Сэтгэлийг тань догдлуулж, дурсамжийг тань сэдрээх үдэш айсуй
Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлтийг үүсгээд буй “Рэкетир-2” киноны нээлт болоход хоёр хоног үлдлээ. Саян гэгч залуу өөрийн амьдралын тухай өгүүлж буй “Рэкетир 1” бүтээлийг манай үзэгчид мэддэг болсноос хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Найман жилийн дараа тус киноны үргэлжлэлийг Сатай Фильмийн хамт олон бүтээжээ.
Хоёр зууныг дамнан он цагийн уртад андлан үерхэж, андгайлан нөхөрлөж өнөөдрийг угтсан Уран бүтээлийн “Гал” нэгдлийн гишүүд, түүний ар гэр, ахан дүүс, анд нөхөд та бүхний амар амгаланг айлтгая.
Монголын орчин үеийн нэрт зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТеатрт Английн жүжгийн их зохиолч Шекспирийн нэрэмжит Глоб театрын 16 уран бүтээлчид маань найруулагч Доминик Дромгүүл, Билл Бакхөрст нарын найруулгаар алдарт Гамлет жүжгийг Монголын үзэгчидэд толилуулсанд нийт уран бүтээлчид, үзэгчидийнхээ өмнөөс гүнээ талархаж байна.
Сайн байна уу? Миний хүү, Миний охин. Өнөөдөр хэдүүлээ энэрэл хайрын тухай ярилцая. Энэтхэгийн их хутагт. Адиша тэрээр нэгэнтээ ингэж хэлсэн гэдэг.
“Хүмүүс надаас юу зөв, юу бурууг асуудаг. Зөв буруугийн ялгаа юу хийхэд биш, яаж хийхэд байдаг гэж би хариулдаг” гэсэн гэдэг. Юу гэсэн үг вэ? гэвэл Юу хийнэ түүндээ бүрэн дүүрэн орш гэсэн үг. Сэтгэл зүрх байгаа бүхнээ зориул гэсэн үг. Хайрлаж байгаа бол өр зүрхээрээ хайрла гэсэн үг. Тэгэж хайрлаж чадвал: хайрын эзэн үгүй болсон ч хайрласан хайр нь үлдэнэ. Тийм хайр оршихуйгаас сүнслэг чанарт. Орчлонгоос тэнгэрт, Ердийн юмнаас ер бусын хэмжээс рүү очдог юм.
Тийм нэг түүх аав нь та нарт ярьж өгөе. Төгс төгөлдөр, мөхөөгүй, бөхөөгүй тийм хайрын түүх юм. Бетховены тухай. Бетховен хөгжимчин , хөгжмийн зохиолч хүн. Тэр баян хүн биш. Тэр агуу их хүн. Бетховен дүлийрч эхэлсэн. Дүлий хүн юм сонсохгүй. Тийм учраас тэр хөгжим зохиож чадахгүй болсон. Тэр нэг сайхан орой Бетховен үзэсгэлэнт сайхан нуурын эргээр зугаалж явав. Сар үзэсгэлэнтэй сайхан туяаран гэрэлтэнэ. Сарны гэрэл нуурын усанд шумбана. Нуур сарыг улам бүр сайхан харагдуулж байлаа.
Бас нуурын эрэгт гуниглан суух бяцхан охин. Бетховен бяцхан охины хажууд суусан. Охин сохор байсаан. Тэнгэр. Тэнгэрт тү
Түмэн эх чуулгат 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглол
ҮДБЭЧуулга 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт
Тэнгис кино театрт “Фантастик фор” адал явдалт, уран зөгнөлт кино
