Ангилал: Нийгэм

“Увс нутагт өргөх эгшгэн цацал”Увс аймгийн 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болноТэртээ 1686 онд Ойрадын их хаан Галданбошигт Увс аймгийн анхны суурийг тавьжбайсан түүхтэй. Олон үндэстний өлгий нутаг Увс аймагт дөрвөд, баяд, хотон, халх, казах гээд олон үндэстэн амьдардаг. Үндэсний цөөнх ястангууд эдүгээ зан заншил, соёлоо авч үлдсэн учир гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татахгүй байхын аргагүй сайхан нутаг.Улсдаа нэр алдраа цуурайтуулж, төр засаг, урлаг соёлын тавцанд гарсан Увс нутгийн хүүхдүүд ч олон байдаг.

Монголын түүхэн сэдэвт “Цогт тайж” уран сайхны киног сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлэх тухай Франц улстай хэлэлцэн тохирч, уг киноны контратив хувилбарыг францын талд хүлээлгэн өгсөн билээ. Үүнтэй холбоотойгоор уг киног нууцаар хил давуулж худалдах гэж байгаа гэсэн мэдээлэл тарж олон нийтийн сэтгэлийг түгшээсэн.

“Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээнд оролцож дэлхий дахинаа монгол ардын урлагаа болоод эх орныхоо нэрийг цуурайтуулж шүүгчид, үзэгчдийг бишрүүлж чадсан “Хөсөгтөн” хамтлагийн залуус Чойжин ламын сүм музейтэй хамтран “Шөнийн музейд-Хөсөгтөн” үдшийн цэнгүүнийг 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Дэлхий дахинаа монголын нэрийг дуурсгасан бахархам залуус өнөөдөр Ерөнхий сайд Сайханбилэгээс мөнгөн шагналаа гардан авлаа. Тодрууобал: МУГЖ Г.Ариунбаатар П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртэж 80 саяар, Э.Амартүвшин Английн “BBC” агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж 20 сая, “Хөсөгтөн” хамтлаг “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцон Дэд байр эзэлсэн тул 24 сая төгрөгөөр тус тус шагнууллаа.

Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол Наадам-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн арга хэмжээг энэ сарын 10-ны баасан гарагт Чингисийн талбайд зохион байгуулах талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа А/571 дүгээр захирамж гаргалаа.

Монгол улсын уран бүтээлч, дуучин Жаргалсайханы Чингис, Өлзийбүрэнгийн Цэрэнчунт, Эрдэнийн Очирсайхан, Самбуугийн Аяна, Батбаярын Мягмарсүрэн нар энэ 7 сарын 19-ны өдөр Итали улсын Ромын алдарт Формело хотод зохиогдох “La Cenerentola-Үнсгэлжин” ба Италийн дуурь-2015” Гала концертод анх удаа оролцохоор явах болжээ. Энэ талаарх мэдээллийн хэвлэлийн хурал өнөөдөр 12:30 минутаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд болох юм байна.

7 сарын 08-нд болох үзвэрүүд

УДБЭТеатрт – 19:00 цагт “Cardiff Singer of the World” тэмцээнээс үзэгчдийн шагнал цомыг хүртсэн МУГЖ Э. Амартүвшин “ГАЛА КОНЦЕРТ ЛАУРЕАТОВ конкурса имени М.И.Глинки” тоглолт

Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт

ҮДБЭЧуулга – 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт

Тэнгис кино театрт – “Бодлын ертөнц” Хүүхэлдэйн кино, “Made in Ulaanbaatar” МУСК, “Ар хударга” МУСК, “Юрийн галавын ертөнц” УСК, “Тэди-2” УСК, “