Ангилал: Нийгэм

​Та Монгол хүн мөн үү.Тиймээ, би Монгол хүн. Хаана ч явсан Монгол гэх цусаараа би бахархана. Дэлхийн 7 тэрбум хүн ардыг “Хүн шиг” амьдруулж ирсэн Монгол төрөөрөө би бахархана. Би өвөг дээсээрээ бахархана. Өнөө цагийн, шинэ үеэрээ бахархана. Залуучуудаараа бахархана. Олон мянган жилийн төрт ёстой, төр гэж юу байдгийг дэлхийд таниулж ирсэн Монголчуудаар би бахархана.

Ардын урлагаараа дамжуулан Монгол эх орныхоо нэрийг Ази тивд төдийгүй дэлхий даяар цуурайтуулан яваа “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчид энэ жилийн наадмын тоглолтын нээлтэд уригджээ. Тодруулбал Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд наадамчин олондоо зориулан тоглогдох “Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тайлбарт тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн уралдаан, үндэсний хувцас загварын шоу тоглолт үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд тус тоглолтын нээлтэд “Хөсөгтөн” хамтлаг оролцож уран бүтээлийн дээжээсээ толилуулахаар болжээ.

Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дараахь соёл урлагийн үйл ажиллагаанууд болно. Үүнд:

07 сарын 07-нд болох үзвэрүүд

Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт

ҮДБЭЧуулга – 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт

Тэнгис кино театрт – “Бодлын ертөнц” Хүүхэлдэйн кино, “Made in Ulaanbaatar” МУСК, “Ар хударга” МУСК, “Юрийн галавын ертөнц” УСК, “Тэди-2”

Монгол түмний үндэсний их баяр наадам буюу Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Наадамчин олон та бүхэндээ зориулаад 7 дугаар сарын 10-ны өдөр Crocust event hall-д рок, поп урлагийнхны үе үеийн шилдэг уран бүтээлчид нэгдэн наадмын супер шоуг хийхэд бэлэн болжээ.

“Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээнд оролцож дэлхий дахинаа монгол ардын урлагаа болоод эх орныхоо нэрийг цууртайтуулж шүүгчид, үзэгчдийг бишрүүлж чадсан “Хөсөгтөн” хамтлагийн залуус Чойжин ламын сүм музейтэй хамтран “Шөнийн музейд-Хөсөгтөн” үдшийн цэнгүүнийг 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

STYLINE NAADAM PARTY Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Bros Records болон NU Producing санаачлан Германы алдарт DJ Styline-г эх орондоо урьж авчиран STYLINE NAADAM PARTY-г нийслэлийн соёлтой залуусдаа зориулан 7 сарын 10, 11нд The Corporate Hotel and Convention Centre “The View lounge”-д зохион байгуулах гэж байна.

Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар зуслангийн төвлөрсөн цэг буюу Зунжин худалдааны төвийн гадна талбайд наадамчин олондоо зориулан ардын урлагийн тайлбарт тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн уралдаан, үндэсний хувцас загварын шоу тоглолт үнэ төлбөргүй зохион байгуулагдах ажээ.

Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд наадамчин олондоо зориулан “Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тайлбарт тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн уралдаан, үндэсний хувцас загварын шоу тоглолт үнэ төлбөргүй зохион байгуулагдах ажээ.