Ангилал: Нийгэм

Дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотод өнгөрсөн баасан гаригт эхэлж, Монгол улсын тамирчид амжилттай оролцож байна. Өнөөдрийн хувьд Эрэгтэйчүүдийн Хийн гар бууны төрөлд “Апу” ХК-ийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү 575 оноо, спортын мастер Э.Бадамгарав 572 оноо, спортын мастер О.Төгөлдөр 567 оноогоор багаараа мөнгөн медаль хүртлээ.

Жүжигчин Памела Андерсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хаягласан захидлаа цахим хуудастаа нийтэлжээ. Амьтны эрхийг хамгаалагч Памела Андерсон захидалдаа Исландын сэрвээ халим агнуурын онгоцуудыг Хойд тэнгист зорчуулахгүй байхыг хүссэн байна. Исландын агнуурын онгоцууд Хойд тэнгисийн усан замаар Японы боомтууд руу 2000 тонн сэрвээ халимны мах нийлүүлдэг ажээ.

Энэ зуны хамгийн саак шоу Хөвсгөл далайн зүүн эрэгт зохион байгуулагдах гэж байна. Эх сувд нь болсон Далай ээжийнхээ эрэг дээр хэзээ ч мартагдахааргүй хөгжилтэй үдшийг өнгөрөөх боломжийг залууст Байгальд ээлтэй “Хөөрхөн Мөрөн” клуб, “Монгол Акустик” гитар клубынхэн олгож байна. Хөвсгөл далайн зүг яг одоо гарах гэж байгаа бол эргэлзэлгүйгээр 2015.07.13 нд хөвсгөл далайгн зүүн эрэгт байрлах “Монгол далай” camp-д зохиогдох “THE MONGOLIAN OCEAN PARTY. Volume.1” –ийг заавал зориорой.

Хөвсгөл аймагт жил бүр зохион байгуулагддаг “Цаатан фестиваль” наадам энэ жил 7 сарын 6-7-ны өдрүүдэд Хатгал сумын нутаг Жанхайн давааны бэл, Хөвсгөл далайн эрэг дээрх байгалийн үзэсгэлэнт газар амжилттай зохион байгуулагджээ.

“Монголын Урлагийн Залуучуудын холбоо”, “Шинэ дэлхий” телевизтэй хамтран монголын ард түмэнд урлагийн гайхамшгийг танин мэдүүлэх зорилгоор “Гайхамшигт урлаг” цуврал нэвтрүүлгийг бэлтгэн гаргаж эхний дугаараа үзэгч түмэндээ өргөн барьлаа. Энэ удаагийн нэвтрүүлэгт “Өнө” Монгол уртын дууны чуулгын уран бүтээлчид Монгол уртын дууны гайхамшиг, уртын дууны яруу сайхныг өгүүлсэн юм.

Монголын яруу найргийн урлагийн Дашбалбаргүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэгвэл Монгол улсын төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит “Оддын аялгуу” найргийн наадмыг түүний төрсөн нутаг болох Сүхбаатар аймагт зохион байгуулахаар болжээ. Иймд яруу найрагт дуртай, сонирхолтой хэн бүхнийг оролцохыг урьж байна.

07 сарын 10-нд болох үзвэрүүд

УБ чуулгад – “Үйлсийн сайхан Улаанбаатар мюзикл”

СТӨргөөнд – 19:00 цагт “Сайхан наадаарай” хошин шог

Крокус эвент холл – 20:00 цагт Дуучин Дэлгэрмөрөнгийн эхнэрт зориулсан хандивын тоглолт

Түмэн эх чуулгат – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт

Монголын Урлагийн Залуучуудын холбооноос Үндэсний Их Баяр Наадмын Урлаг, Соёлын салбар хороо, Нийслэлийн Соёл Урлагийн Газартай хамтран Хүннү гүрний 2224 жил, Их Монгол улсын 809 жил, Ардын хувсьгалын 94 жилийн ойн их баяр цэнгэл наадмын хүрээнд “Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тоглолтыг 7-р сарын 11,12-нд 11:00-19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд наадамчин олондоо зориулан үнэ төлбөргүй зохион байгуулахаар бэлтгэж байна.