Ангилал: Нийгэм

БНХАУ-ын зохиолч Зян Рун-ы зохиолоос сэдэвлэсэн “Чонон сүлд” кино нээлтээ хийгээд удаагүй байна. Тус кинонд Монголын жүжигчин Р.Анхням тоглосон билээ. Тэгвэл тус кино Оскарын наадамд нэр дэвшихээр болжээ. Энэ талаар кино найруулагч Аннойд Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна. Дашрамд дурдахад киногоо 2-р сарын 27-ноос эхлэн монгол хадмал орчуулгатайг нь хүргэхээр ажиллаж байгаа гэнэ.

Монгол Улсын аварга Д.Хадбаатарын ахуй амьдралыг харуулсан киног “Хадбаатар сан”-гаас санаачлан Төв аймгийн Угтаалцайдам сумын нутгийн зөвлөлтэй хамтран хийж байгаа бөгөөд зураг авалтыг өнгөрсөн зунаас эхэлжээ.

Ирэх сард буюу гэгээн хайрын өдрөөр Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэхүү балетыг анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. “Хунт нуур” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байсан билээ.

Дорнийн их соён гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 212 жилийн ойд зориулсан ҮДБЭЧуулга “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” цадиг түүхийн дуулалт жүжгээ ахмад настан, азай буурлууддаа зориулан 2015 оны 2 сарын 11-ны өдөр буюу өнөөдөр тоглох гэж байна.

Монголын урлагийн ертөнцөд охидын хамтлаг гэдгээрээ ялгарч олон жилийн турш чанартай уран бүтээлээр үзэгчдээ байлдан дагуулж буй хамтлагийн нэг бол яахын аргагүй “Sweetymotion” билээ. Тус хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 13-ны үдэш “Crocus event hall”-д 19:00 цагаас “Зүрхэн аялгууг” мэдрүүлэх гээд тун чиг зав муутайхан яваа.

Монголын урлагийн ертөнцөд охидын хамтлаг гэдгээрээ ялгарч олон жилийн турш чанартай уран бүтээлээр үзэгчдээ байлдан дагуулж буй хамтлагийн нэг бол яахын аргагүй “Sweetymotion” билээ. Тус хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 13-ны үдэш “Crocus event hall”-д 19:00 цагаас “Зүрхэн аялгууг” мэдрүүлэх гэж байна. Уг шоуны онцлог нь та бидний сэтгэлд хоногшсон 40, 50, 60-аад оны үеийн дуунуудыг амьдруулах бөгөөд “Best Tailor” хувцасны шилдэг шоу үзүүлбэрийг үзүүлэх юм байна.