#Хайр өөрөө ертөнцийг гэрэлтүүлнэ
#Хүсэл тачаалын золиос нь хайр биш
#Хоёр зүрхнээс зэрэг ундарсан хайр төгс байдаг
#Хайраа илчлэх ганцхан боломж бол энэ өдөр
#Хэлж зүрхлээгүй хайр уянгын драмын жүжиг Зохиолч С.Жаргалсайхан, Найруулагч Төрийн Соёрхолт Н.Наранбаатар, “Хэлж зүрхлээгүй хайр” /хуучин нэрээр “Нууц амраг чинь болъё”/ уянгын драмын жүжиг /Гэгээн хайрын баярт зориулав/
Ангилал: Нийгэм
Монголд анх удаа нээлтээ хийж байгаа “Аймшигтай нүүдэл” УСК нь 1976 онд бүтээгдэж, тухайн үеийн нийгэмдээ шуугиан тарьж байсан “Хүний амь” киноны жүжигчид дээр тулгуурлан бүтээсэн уран бүтээл юм. Энэхүү кино нь 6 ангиас бүрдэх бөгөөд Монгол Улсын Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагвын бүтээсэн Бадарч буюу Лхүндэв, Монгол улсын Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатарын бүтээсэн Эрка буюу Эрдэнэ, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, Зохиолч Шагдарсүрэнгийн Гүрбазарын бүтээсэн Саруул нартай дахин уулзахаас гадна тэд өнөөдөр хэрхэн амьдарч яваатай танилцах болно.
Монголын Залуучуудын Холбооноос “Хайрын сар”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Цагаан уул-2015” наадмын бичгийн шалгаруулалтанд 112 материал ирсэн бөгөөд Улаанбаатар хотоос 30 оролцогч тэнцсэн байна. Мөн орон нутгаас оролцож буй яруу найрагч залуус маань оролцох юм. Үүнээс гадна Өвөрмонгол улсаас яруу найрагч нар хүрэлцэн ирж оролцохоор боллоо. Эдгээр яруу найрагчид маань 2015 оны 02 сарын 13-ны 12:00 цагт Улаанбаатар чуулгын тайзан дээр уран үгсээ уралдуулна. Ингээд та бүхэндээ 2-р шатанд оролцох яруу найрагчдын нэрсийг хүргэе.
Францын нийслэл Парис дахь Чаплины нийгэмлэгийн албан байрнаас алдарт жүжигчний хамгийн анхны “Оскар” шагналыг нь хулгайлсан хэрэг гарчээ. Жүжигчний 1929 онд хүртсэн энэ шагналыг нэг сая доллараар үнэлсэн байдаг юм. Албан байрнаас бас Чаплины 90 мянган долларын үнэ бүхий үзэг алга болсон байна. “Хулгайчид зөвхөн эднийг л авах гэж энд зорьж орж ирсэн бололтой.
Монголын Сайтын Холбоо өнгөрсөн сард ээлжит нэгдсэн II чуулганаа амжилттай зохион байгуулж, дүрмээ шинэчлэн, УЗ-ийн бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан. Тус чуулганаар Удирдах зөвлөлийг шинээр сонгож, УЗ-өөс холбооны удирдлагуудыг сонгосон байна.
Мөнхийн залуу гэгддэг холливуудын нэрт жүжигчин Жейн Фонда энэ жил 77 нас хүрч байна. Фонда холливуудын алдрын гудамжинд байрлах өөрийн одны дэргэд үнэнч фэнүүдтэйгээ 77 насныхаа төрсөн өдрөө тэмдэглэж байсан билээ. Тэгвэл одоо Фондаг хэн ч 77 настай гэж боддоггүй аж. Тэрбээр 1960 оноос эхлэн кино урлагт хүчин зүтгэж, 80 гаруй уран бүтээлийн гол болон туслах дүрийг бүтээж, 1999, 2002, 2005 онуудад “Алтан бөмбөрцөг” наадмаас шагнал хүртэж байжээ.
Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар жил бүрийн 2-р сарын 14 нд тохиодог гэгээн хайрын өдрийг тохиолдуулан “Би чамд хайртай” тоглолтоо үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Дөрөв дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдах тус тоглолтонд улсын Филармонийн Баян монгол джаз оркестр, Симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүн оролцон тоглох бөгөөд “Love theme from Romeo&Juliet”, “Casablanca”, “Unchained melody” зэрэг дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан олон сайхан хайрын дуунууд эгшиглэх юм.
#Хайр өөрөө ертөнцийг гэрэлтүүлнэ
#Хүсэл тачаалын золиос нь хайр биш
#Хоёр зүрхнээс зэрэг ундарсан хайр төгс байдаг
#Хайраа илчлэх ганцхан боломж бол энэ өдөр
#Хэлж зүрхлээгүй хайр уянгын драмын жүжиг Зохиолч С.Жаргалсайхан, Найруулагч Төрийн Соёрхолт Н.Наранбаатар, “Хэлж зүрхлээгүй хайр” /хуучин нэрээр “Нууц амраг чинь болъё”/ уянгын драмын жүжиг /Гэгээн хайрын баярт зориулав/
Монголын дуурийн шилдэг найман гоцлол дуучид өөрсдийн уянгалаг хоолойгоор үзэгч түмэнтэйгээ уулзах гэж байна. Тэд энэ сарын 12-ны үдэш “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо хийхээр болсон байна. Өнгөрөгч онд тус тоглолтоо ОХУ-ын Их театрын тайзнаа тоглож байсан билээ. Дуурийн дуучин бүрийн мөрөөдөл болсон энэхүү тайзнаа өмнө нь АЖ Ц.Пүрэвдорж, Зууны манлай дуурийн дуучин, АЖ Х.Уртнасан нар гарч байжээ. Түүнээс хойш 30 жилийн дараа монголчууд дахин “Их тайз”-наа гарахаар болж байгаа юм.
Найруулагч, МУСТА Ц.Хүсэлбаатар дэлгэцийн шинэ уран бүтээл дээрээ ажиллаад дуусчээ. Түүний удирддаг “Хас энтертаймент” нь “Аюултай харилцаа” нэртэй мистик, триллир чиглэлийн цоо шинэ уран сайхны киногоо хийж дууссан байна. “Аюултай харилцаа” уран сайхны киноны гол агуулга нь “ Хүн нэгэнт гэр бүл зохиосон бол үнэнч байх шаардлагатайг харуулахыг зорьж, гэр бүлээс гадуурх харилцааг зугаа цэнгэл мэт хөнгөн хүлээн авдаг хүмүүст нэгийг бодогдуулах
