Ангилал: Нийгэм

Соёл Урлагийн Их Сургуулийн жүжигчний ангийн төгсөх курсийн нэг ангийн оюутнууд. Азгүй дурлалын эзэн болж хаягдсан Жавхлан, хөнгөн хийсвэр явдалтай гэгдэх Шүр, “өвгөн” гэж ангидаа хочлогддог ч үүндээ ердөө сэтгэл гутардаггүй ангийн дарга Дэлгэр, хайртай хэрнээ нэрэлхүү зандаа хөтлөгдөөд одоог хүртэл уучлал гуйж чадахгүй дөлж яваа Оргил, “хаачсан ч яахав, яасан ч яахав” гэсэн уриатай юм шиг Цогт, хашир хэрсүү нь дэндсэн Хулан. Тэд өөр өөрсдийн дарвуулт бяцхан завийг их далайд хэрхэн чиглүүлэх болоо?

Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ээлжит 16 дугаар их хурал 2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр болж, төв орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 248 төлөөлөгч оролцов. Их хурлаар дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулж, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл гэсэн хуучин нэрээ сэргээж, Их хурал, Бага хурал, Удирдах зөвлөл гэсэн удирдлагын шаталсан бүтэцтэй боллоо.

Удаан хугацааны турш Холливудын ертөнцөд мандсаар буй олны танил эрхмүүд дунд нас ахисан ч урьдын адил ер бусын залуу төрхөө хадгалсаар буй одод олон бий. FOX News сайтын тодруулсан мөнхийн залуу дөрван алдартны зургийг өнгөрсөн болон одоотой нь харьцуулан хүргэе.

“Аюултай Харилцаа” кино багийнхан үзэгч олондоо нэгэн сюрприк дэлгэж байна. Энэ бол Apple корпорацийн “iPhone6” гар утасны шагналтай гурван төрлөөр “Аюултай харилцааг” илэрхийлж болохуйцуралдаан юм.

Өнгөрөгч оны 11-р сараас эхлэн TV8 телевизээр гарч эхэлсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадсан нийтийн дуучдын төлөөлөл болсон 16 уран бүтээлчдийг хамруулсан Хамтдаа-2 реалити шоуны хаалтын тоглолт 2-р сарын 6-нд ердөө ганцхан удаа UB place-н концертийн их танхимд болох гэж байна

Загварын чиг хандлага үргэлж л хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэр ч утгаараа нэг хэвэнд цутгасан мэт өндөр, туранхай, царайлаг эмэгтэйчүүд сонин харагдахаа больж махлаг эмэгтэйчүүд эргээд моодонд орж эхлээд буй. Тиймээс махлаг эмэгтэйчүүдийн загварын чиг хандлага, том размерийн хувцасны чиглэлээр загвар зохион бүтээгчид идэвхийлэн ажиллах болсон байна.

76 настай хэрнээ өдийг хүртэл хүнтэй дотно харилцаанд орж үзээгүй онгон биеэрээ эмэгтэй байдаг гэвэл та итгэх үү. Тэгвэл 76 настай онгон эмээ Татарстаны асрамжийн газар анхны хайртайгаа учирч хуримаа хийсэн байна. Түүний нөхөр 67 настай бөгөөд хөгжлийн бэрхшээлийн улмаас бүсгүйчүүдтэй харилцахаас санаа зовж, ичдэг байсан учраас өдийг хүртэл гэрлээгүй явжээ.

Удахгүй болох гэж буй “Гэгээн хайр”-ын баярыг тохиолдуулан бүх дурлалт хосууддаа болон рок, поп урлагийн үнэнч сонсогч залуучууддаа зориулан “Хүслийн хурим” компаниас “Хүслийн хайр” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Монголын урлагийн шинэ өнгө төрхийг тодорхойлсон хамтлаг дуучид нэгдэж сэтгэл зүрхний мөнхийн дагуул болсон хүслийн хайрыг уянгалуулах гэж байна.

Яруу найрагч байхын тулд чи “Болор цом” дээр дэвхцээд нэмэргүй, болор жүнзтэй халзагнаад нэмэргүй, болж өгвөл дарга даамал хийж даналзаад нэмэргүй… гэдгийг мэдэрсэн байх, хэний ч мэдрэшгүйг мэдэрч, илэрхийлэшгүйг илэрхийлэхийг л яруу найраг гэж мэдсэн байх. Магадгүй ээ, хаа нэгтээ, хэн нэг нь хэлчихсэн ч байж мэднэ, орчлон дэлхийн энэ олон найрагч… тэр олон хэлийг нь сурах биш, тийм олон ном уншиж завдах ч биш… гэхдээ би л лав анх удаа олж уншаад, олзуурхаж байна.