Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Хөхөөтэй хүүндээн” хөг утгын учгийг өнөөдөр таниулна
Уртын дуу

“Хөхөөтэй хүүндээн” хөг утгын учгийг өнөөдөр таниулна

Урлаг Урлаг09/02/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
maxresdefault6747755052015-02-09-09-05[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

     Утгын гүнээс алсарч, учиртай инээд хоржоонтой үгнээс зайлсхийн, лоозон мэт нийтийн дуу, хоосон магтаал руу хошуурах болсон энэ цагт шог зохиолч Да.Жаргалсайханы “Хөхөөтэй хүүндээн” тоглолт үзэгч олны оюуны таашаалд нийцэхээр зэхжээ. Зохиолч бүрийн яваад байдаггүй хошин шог зохиолын төрөлд залуу үеэ төлөөлөн хүч үзэж буй энэ залуу нэг бус удаа тоглолт зохион байгуулж, түүнээс нь хүмүүс утга учрын нэгэн сэхээрэл авч гардаг байсныг сайн мэдэх юм. Харин энэ удаагийн “Хөхөөтэй хүүндээн” тоглолт утга учрын гүнд нэвтэрсэн байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Яагаад гэхээр Д.Жаргалсайхан нь өнгөрсөн хугацаанд уран зохиолын бүхий л төрөлд хүч үзэжуран зохиолын олон төрлийн хорь гаруй номыг олны хүртээл болгож бас чиг олон арван дууны эзэн болжээ. Өмнө нь “Шөнийн солонго” 2006, “Уйдашгүй” 2009 зэрэг уран бүтээлийн цэнгүүнээ үзэгч олноо хүргэсэн төдийгүй поп хатагтай Б.Сарантуяа, дуучин Т.Дэлгэрмөрөн нарын аялан тоглолтыг орон нутагт чадварлаг зохион байгуулсан нэгэн.
 
    Түүний этгээд гэмээр араншин нь зохиол бүтээлд нь ихэд нөлөөлсөн харагдана. Хошин шог зохиол бол адармаатай, хүнийг зүгээр нэг инээлгээд байхын тулд бус учиртай, утгатай инээлгэх, инээдний цаана ухаарал нуугдаж байдаг тийм хэцүү төрөл. Энэ ч утгаараа Д.Жаргалсайханы зохиолуудын бүхий л төрөлд энэ утга санаа нуугдаж байдгийг өдгөө уншигч та сайн мэдэх болсон байх. Юутай ч Д.Жаргалсайханы “Хөхөөтэй хүүндээн” тоглолт нь хэд хэдэн төрөл зүйлд багтах нь дамжиггүй. Учир нь түүний бичсэн хошин шог зохиолыг манай хошин шогчид болон  өгүүлэхүйн урлагийн мастер МУГЖ Г.Равдан, МУГЖ Л.Чаминчулуун, МУГЖ Д.Жагдаг, МУГЖ Д.Хүрэлхүү, жүжигчин Б.Даваа “Пароди” хамтлаг, Мөрөөдлийн театрын Алтаншагай зэрэг олон хүн ушдаг билээ.
 
     Түүнчлэн “Хурд” хамтлагийн “Зөрөөд өнгөрсөн бүсгүй”,  С.Жавхлангийн “Хайрын сайхан”, Ноён Бондгорын “Миний найз”, Л.Болдбаатарын “Ээжийн зөн”, “Говийн чамдаа”, А.Мөнхбатын “Үйзэн зээрд”, М.Бямбажав, Г.Бямбажаргал нарын “Амар мэндийн аялгуу”,  Б.Оюунбат, Р.Бадралмаа нарын  “Хоёулаа” зэрэг нэлээд олон дуу байдаг. Тэгэхээр уран уншлагатай, хошин шогтой, дуутай, хөгжимтэй тоглолт болох байх.
 
     2 сарын 9 ны өдөр буюу өнөөдөр “Хөхөөтэй хүүндээн”-тэй үдэш хошин шогийн, уянгын, драмын, дууны, яруу найргийн гэсэн олон төрлийн тоглолтыг нэгэн дороос үзэж, сэтгэлийн таашаал эдлэх юм байна. Дашрамд дурдахад тэрээр сүүлийн хэдэн жилд зохиолч яруу найрагч бус бусдаас сондгойрч Тал бичээч гэх үгийг өөрийнхөө овог шиг хэрэглэж ирсэн нэгэн. Энэ тухай тэрээр тайлбарлахдаа “Бямбын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн, Онходын Жамъян зэрэг монголын бичгийн их мэргэд бүгд л Тал бичээч байжээ. Тал бичээч гэдэг нь хагас бичнэ гэсэн үг биш юм. Учир нь муутуу цаас бол одоогийн бидний хэрэглэж байгаа цааснаас нэлээд том бөгөөд эн даавуу шиг байсан аж. Тэр цаасан дээр бийрийн үзүүрээр таталж бичих нь өргөн уудам тал нутгаар морьтой хүн давхиж яваа мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан учир бичгийн боловсролтой хүнийг Тал бичээч хэмээн өргөмжилдөг байжээ. Нөгөө талаар манай бичгийн мэргэд хэрэглэж ирсэн үгсийн утга ихээхэн өөрчилөгдөж байгаа. Тийм болохоор нэг үг ч гэсэн хуучин утгаа алдалгүй хадгалагдаг гэж бодож энэ нэрийг тодотгол болгох хэрэглэж ирсэн юм” хэмээн өгүүлсэн нь буй.

Дэлгэрэнгүй мэдээллийг : 96306666,  Fb://Tal bicheech, Talbicheech.miniih.com 

 

www.Urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.