Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Таны үр бүтээлийг өндөр байлгах од эрхсийн нөлөөг ашиглан өдөр тутмын ажил, үүрэг хариуцлагаа бүрэн шийдэхийг зөвлөж байна. Од эрхсийн нөлөөлөл таны ажлын амжилтад их өөрчлөлтийг авчирна. Ямар ч гомдол саналыг эелдгээр хүлээж ав. Танд хэрэгцээтэй байгаа зүйлийн талаар мэдлэг дутмаг бол сурах судлах ажлаа үргэлжлүүл. Санасандаа хүрэхийн тулд бодит ажил хийж байж өөрийн тогтвортой байдлыг бүрдүүлнэ. Өмнөх стрессээ тайлж чадвал таныг зовоож байсан дарамт багасна. Биеийн болон сэтгэлийн эрч хүч аль аль нь сайн байвал бодит үр нөлөө гарна. Яаруу шийдвэр гаргах магадлал өндөр байна. Мэргэжлийн зөвлөгөө сонсож байж шийдвэр гаргах өдөр. Сэтгэлийг тань зовоож байгаа бүхий л зүйлд анхааралтай хандуулж, үйл ажиллагаагаа нөхцөл байдалд тохирч байгаа эсэх талаар сайн бод. Санхүүгийн байдлаа сайн хэвээр нь хадгал. Хэмнэлтийг горим баримтлахаас цааргалах хэрэггүй. Ажил дээрх асуудлуудаа шийд. Хамтран ажиллагсдынхаа санаа зовоож буй асуудлыг засаж залруулан бусдад өөрийн чадварыг харуул. Гэхдээ ихээхэн эрч хүч шаардах зүйлээс хол байхгүй бол сэтгэл санааны хямрал гарна. Долоо хоногийн сүүл рүү мэдлэгийн цар хүрээг сорих нөхцөл байдал үүсэж магадгүй тул асуудлыг шийдвэрлэхдээ болгоомжтой, ухаалаг хандах нь зүйтэй. Хэцүү санагдах нөхцөл байдлыг бүх хүчээ дайчилбал даван гарч чадах болно. Амар тайван суух цагаа ч хэрэгцээт үйлд зориулбал дараа нь харамсаад байх юм болохгүй. Хоосон хов живээр хөөцөлдөх нь найз нөхөдтэйгөө буруу ойлголцолд хүрч болзошгүй юм. Ямар нэгэн дүгнэлт гаргахаасаа өмнө баримт нотолгоон дээр үндэслэ. Хэн ч байсан хүндэтгэлтэй харилцах нь таны үнэ цэнийг өсгөнө. Өөрт хамаагүй хүмүүсийг ч үл тоох хэрэггүй. Одоо ямар ч ач холбогдолгүй санагдсан хир нь хожим танд саад учруулах асуудлыг урьдчилан олж харах чадвар хэрэгтэй. Зарим нөхцөл байдал тодорхойгүй байвал өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг ярих нь зөв байх болно. Гэр бүлийнхэнтэйгээ бодол санаагаа хуваалцсанаар хувийн асуудлыг шийдэж чадах бөгөөд тэд ч таны урмыг хугалахгүй. Дуусгахаар төлөвлөсөн ажлаас болж та гэр бүлийн асуудлаа хойшлуулж магадгүй. Таны хөдөлмөрийн чадвар сулавтар байгаа тул хэт том зүйл бүтээнэ гэж найдах хэрэггүй.
ҮХЭР

Бат бөх хөрөнгө оруулалтаар бий болсон төсөл төлөвлөгөөнүүд амжилтад хүрнэ. Уран бүтээлч эсвэл судлаач хүмүүс хүсэл зорилгоо биелүүлэх алхам хийх, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах зэрэгт үр дүн маш сайн байна. Шаргуу хичээл зүтгэл болон аливаа зүйлийг өөр өнцгөөс харах чадвар нь зохион бүтээх, шинийг сэдэх санаачилга өгөх болно. Энэ үед өөрийн төрөлхийн авьяас чадвараа харуулах боломжийг олно. Ямар талаараа бусдаас илүү байгаагаа мэдрэх бөгөөд юу ч болсон энэ чигээрээ урагшил. Гэхдээ аливаа тохиолдол бүрийг эргэцүүлэн бодсоноор илүү туршлага дадлагатай болох бөгөөд энэ нь өмнө нь саад болж байсан зүйлсийг шийдэх боломж өгнө. Яаралтай ажил хэрэгт ухаангүй алхам хийж болохгүй. Ялангуяа ажлын ачааллаас болж хайхрамжгүй шийдвэр гаргах магадлалтай. Өөрийгөө захирах, зан аашаа нэгэн хэм хэмжээнд байлгах нь таны бодсоноос ч хүнд байх болно. Хэрэв ойрын хэн нэгэн тань хууралтаас болж шаналбал, түүнд туслахын төлөө бүхнийг хийх хэрэгтэй болж магадгүй. Эрүүл мэнд болон гоо сайхандаа анхаарал тавь. Амьдралын энгийн хүрээнээс гарах юм бол өөрийгөө илүү их аз жаргалтай болохыг мэдэрнэ. Ингэснээр таны дур булаам байдал нэмэгдэнэ. Хайрын харилцаа илүү идэвхэжнэ. Итгэл алдарсан хуучин харилцаагаа сэргээж шинэчлэх боломж олдоно. Долоо хоногийн сүүл рүү эмх замбараагүй байдал ноёлох бөгөөд үүний үр дагаварт амжилт алдаа аль аль нь хосолно. Тогтворгүй нөхцөл байдалтай тулгарч болзошгүй. Буулт хийхэд хүрч эрч хүч хязгаарлагдана. Ур чадвар өндөр байлаа ч юмны ая эвийг нь олж, чамгүй хүч гаргаж байж амжилтад хүрнэ. Танд амьдралыг сайхнаар мэдрүүлэх, амар амгалан байлгах орчин хэрэгтэй бололтой. Сайхан хөгжим, аялгуу сонс. Цагийг сайхан өнгөрүүлэх боломжийг бүү алд. Танд хэрэгтэй зүйлийг хийхэд хүнд байх болно. Шаардлагатай бол бүгдийг гэрээсээ амжуул. Юу ч болж байсан хамаагүй зүгээр л амар. Гэр орноо тохижуулснаар сэтгэл ханамжийг мэдрэх бөгөөд гэр бүлийнхэндээ амттай хоол хийж өг. Сэтгэл зовоосон асуудал байсан ч яаран шийдэх гэхээ болих хэрэгтэй.
ИХЭР

Од эрхсийн хандлага таныг ямар ч үйлийг хийхэд хязгаар тавьсаар байна. Ялихгүй юманд уурлаж цухалдвал улам бүтээмж муутай болно. Өнгөрсөнд болсон үйл явдлыг эргэн дүгнэхэд сайн цаг бөгөөд та өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байхад анхаар. Оюун ухаанаа илүү ашиглах нь болсон үйл явдлыг зөв талаас нь үнэлгээ өгөх боломжтой болгоно. Хувийн болон албаны ажлыг хоёуланг нь амжуулах хэрэгтэй болох байх. Өөрийгөө сэргээхийн тулд завгүй цагийн хуваариа эмх цэгцтэй болго. Хайртай хүнтэйгээ ямар нэгэн зүйлийг хамт хийснээр анхаарал халамжаа харуулж чадна. Ямар ч хүний ашиг сонирхлыг үл тоомсорлож болохгүй. Зарим үед огт төлөвлөөгүй зүйлсээ хийх нь сонирхолтой байх боловч чиг баримжаагаа алдаж болохгүй. Бусдын үгийг хүлээцтэй сонс. Ялангуяа сайн танил биш хүнтэй үзэл бодол нийлэхгүй бол бүү марга. Үүрэг даалгавар нэлээд шахуу байх ч та аль болох ачааллыг тойрч гарч чадна. Олон зүйлд санаа зовсны хэрэггүй. Амьдралыг хөнгөн хүлээж авах нь ашиг тустай байж ч болох юм. Цагийг хөгжилдөж зугаатай бөгөөд бүтээлч өнгөрөөх хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар эерэг нөлөөтэй гэрээ хэлэлцээр байгуулж чадна. Чухал хэлэлцээрийг ирээдүйд ахицтай байлгахын тулд зарим жижиг асуудлууд дээр буулт хийгээрэй. Гэхдээ хэрэв шийдвэр гаргах хэрэгтэй бол та хариуцлагатай бөгөөд шийдэмгий байхаа бүү мартаарай. Бусдаас хамааралгүй, бүтээлч ажил хийх үнэхээр таатай байна. Танд өөдрөг хүсэл тэмүүлэл бий болно. Хайрын энерги ихсэх болно. Од эрхэс таныг уйтгартай уур амьсгалд бус хувирамтгай байхыг онцолж байна. Гэр бүлийн асуудлууд тулгарч байна. Гэхдээ зарим нэг хүндрэл бэрхшээлүүд нь амархан шийдэгдэх магадлалтай. Мэдрэмтгий хүмүүс хэн нэгэнд дурлах болно. Эрүүл мэндээ анхаардаг хүмүүсийн хувьд фитнес клуб, усан сан руу дасгал сургууль хийхээр явахдаа урам зоригтой бай. Амьдралын гол зорилго ойлгомжгүй санагдвал орчноо солих, аялал жуулчлал хийх зэрэг нь шинэ итгэл найдвар авчирна.
МЭЛХИЙ

Ажиллах таатай нөхцөл бүрдэх бөгөөд үр бүтээл өндөр байна. Таны зөн билэг хүчтэй болж бусдад туслах эрмэлзэлтэй байна. Харилцаанд илүү халамжилсан өнгө аястай байх болно. Зарим тусламж хэрэгтэй байгаа хүмүүст зөвлөгөө өгөх, зааж чиглүүлэх нь танд сэтгэлийн таашаал өгнө. Бизнес болон олон нийттэй харилцах тал дээр таны ур чадвар нэмэгдэж, өөрийн танилын хүрээгээ нэмэгдүүлэх болно. Мөн бүтээлч санаачилга таны эрч хүчийг нэмэгдүүлнэ. Ихэнх хүмүүс хамтын ажиллагааныхаа хэтийн төлөвлөгөөг төдийлөн үнэлэхгүй бололтой. Буруу гэдгийг мэдэж байгаа зүйлийг дээд албан тушаалтны шаардлагаар хүлээн зөвшөөрөх нөхцөл гарна. Хайрын харилцаандаа хэн нэгний тухай онцгойлон бодож байгаа бол даруйхан холбогдоорой. Хайртай хүн хангалттай анхаарал халамж тавиагүйгээс болон сэтгэл санаа тавгүйтэн, улмаар ар гэрт асуудал үүснэ. Ойрын хүмүүстэйгээ илэн далангүй, нээлттэй байж, амьдралдаа юуг өөрчлөх хэрэгтэйг асуугаад үзээрэй. Долоо хоногийн дунд үеэс хойш сүүл рүү гаргасан төлөвлөгөө, хуваарийнхаа биелэлтийг шалгах нь хамгийн чухал байна. Амлалтдаа хүрэхийн тулд байнга гаргадаг дутагдлаа засаж, бодит үр дүнд хүрэхийг хичээ. Тусламж хэрэг болсон хамт ажиллагсдадаа бололцоогоороо туслаарай. Бусад хүмүүсийн асуудлыг зохицуулж, урам зоригийг нь сэргээ. Нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролц. Мэргэжлийн хандлагаар үйл ажиллагааныхаа сайн муу талуудыг харьцуулж харвал асуудлын хариулт гарч ирнэ. Архаг өвчнөө хүндрэхээс сэргийлж, эрүүл хоол хүнс хэрэглэ. Эрүүл мэндээ одооноос хамгаалж аль болох гадуур хооллохгүй байж сурах хэрэгтэй. Энэ нь төвөгтэй ч эрүүл мэндэд хэрэгтэй. Гэр бүлийн гишүүдтэйгээ эмзэг сэдвийн тухай ярих гэсний хэрэггүй. Хувийн зөвлөгөө авах, эрүүлжүүлэх эмчилгээ хийлгэх эсвэл хайртай хүнтэйгээ хоёулхнаа цагийг өнгөрөөхөөр төлөвлө.
АРСЛАН

Тохиолдож байгаа ихэнх асуудал таны ургуулан бодсон төсөөллөөс эхтэй байж мэднэ. Тиймээс оюун ухаандаа сайн сайхныг бодож, тайван амьдар. Зан чанараа өөрчлөх нь таатай нөхцөл байдлыг бий болгох болно. Өмнө байгаа асуудлаа шийдэхэд туслах зүйлийг сурч мэдэхэд тохиромжтой. Хэрвээ ашиг сонирхол нэгтэй хүмүүстэйгээ хамтарч судалгаа хийвэл их зүйл сурч авах болно. Баг хамт олноороо хийх үйл ажиллагаанд их ач холбогдол өгнө. Бүтээлч байж, цагийг үр ашигтай өнгөрөөвөл ямар ч хэцүү ажлыг дуусгаж чадна. Бусад хүмүүсийн үзэл бодлыг сонссоноор өөрийн судалж буй сэдвийн талаар илүү их мэдлэгтэй болно. Бизнес эрхлэгч нар орлого нэмэгдүүлэх шинэ сүлжээнд анхаарал хандуул. Мөнгө сайн олох ашигтай арилжаа наймааны санал авна. Ажил хэрэг болон гэр бүлийн аль алинд нь анхаарал тавих шаардлага гарна. Ямар ч асуудал дээр өөрчлөлт хийх хангалттай эрч хүч байна. Амьдралын буруу зуршлаа хаяж, эрүүл мэндээ онцгой анхаарах үе. Боломж гарвал сэтгэл санааг сэргээх урлагийн тоглолт үзээрэй. Энэ нь таны хайрын харилцааг ч сайхан болгож үдшийг илүү романтик өнгөрөөхөд туслах болно. Хэдийгээр заримдаа санамсаргүй буруу үйлдэл хийх боловч хайртай хүн тань ойлгох болно. Санаандгүй хэлсэн үг, үйл хөдлөлдөө хариуцлага хүлээх магадлалтай. Ганц бие хүмүүс болзоонд явах бөгөөд бүтэлгүй мэт байсан ч итгэл найдвараа хадгал. Шууд л өөрт тохирох төгс хүнтэй учирна гэж мөрөөдөх хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү бусдад сайхан сэтгэлээр туслах, ажлын байраа эмхлэх зэрэг нь таны сэтгэл санааг сайхан болгоно. Энэ үед та сэтгэл санаагаар унахыг өөртөө зөвшөөрөх хэрэггүй. Та тайван бодож сэтгэвэл санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах тал дээр шийдэл олж чадна. Зайлшгүй шаардлагатай эд зүйлсийг л худалдан ав. Үнэтэй чамин зүйл авахаас зайлсхий. Таны гэр бол хамгийн таатай орчин байх ёстой. Гэр доторхоо өөрчлөх, их цэвэрлэгээ хийхэд тохиромжтой. Зарим асуудлаар үр хүүхэдтэйгээ харьцахад хүндрэлтэй байж магадгүй. Тэдний цаг хугацааг юунд зарцуулж буй болон гаргаж буй үйлдэлд та хяналт тавихыг хүснэ. Тэвчээртэй байж хүүхдүүддээ шаардлагаа зөв тавиарай. Эрүүл мэнд тань таны сэтгэлийг зовоож мэднэ. Спортоор хичээллэж, салхинд гар. Амралтаа төлөвлө.
ОХИН

Таны харилцаа холбоо сайн байх тул бусдыг дагуулах чадвар нэмэгдэх болно. Үйл ажиллагааныхаа зөв чиглэлийг олж ав. Бусдад хор уршиг удахгүй байх ёстой. Харилцан буулт хийх нь эв найрамдлын түлхүүр юм. Амьдралаа олон өнцгөөс харж, зөв дэглэм дагаж мөрдвөл эрч хүчийг олох болно. Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байж чадах арга замыг сонго. Ажил төрөлтэй холбоотой асуудал санхүүгийн хямралаас болж саатна. Санхүүгийн хараат байдлаа өөрчилснөөр танд шинэ боломж нээгдэх болно. Хүсэл эрмэлзэл болон хичээл зүтгэл өндөр байх ч ажил мэргэжлийн харилцаа дарамттай байх хандлагатай. Өөрийн бодол санааг дахин шүүж тунгаахгүй байвал асуудлын шийдэл муу байна гэсэн үг. Илэн далангүй хандлага давамгайлах үед хувийн амьдралынхаа талаар хэтэрхий их ярих хэрэггүй. Их мөнгө хөрөнгө олох гэж хэт хичээх нь буруу амьдралын хэв маяг тул энэ талаар гэр бүлийн хүнтэйгээ ярилцах хэрэгтэй. Эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Чухал хэрэгцээгээ хангах үйл ажиллагаанд өөрийн арга барилыг хянуур гярхай болго. Нууц мэдээллийг ил гаргачхаж болзошгүй тул маш болгоомжтой бай. Долоо хоногийн сүүл рүү урсгалаараа байж болохгүй. Гэр бүлээ баярлуулах зүйл хий. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаарай. Хэрвээ үйл хөдлөлөө хянаж удирдвал таны ажил хэрэг бүтнэ. Хэн нэгэнтэй маргалдаж магадгүй. Аливаа юманд хүлээцтэй байгаарай. Дуртай юмаа худалдан авч, өөрийгөө сэргээ. Танд тааламжтай байж, сайхан энергийг өгнө. Баяр ёслолтой холбоотой үйл ажиллагаанд зарцуулах мөнгөний боломж хир байгаад анхаарал хандуул. Хэрвээ чадвал амралтаа авч цэвэрлэгээ хийн, тавилгаа өөрчил. Хэн нэгнийг хараад дурлах нь танд сайхан мэдрэмж төрүүлнэ. Ганц бие хүмүүс хайр дурлал, халамж энхрийлэлд тэврүүлэхийг хүснэ. Таны амьдралд сайхан хором авчрах, боломж олгох учрал хүлээж байгаа тул өөрийн сайн сайхан талыг нээн харуул. Өмнөх хайрын харилцаа амьдралд дахин гарч ирж, мартагдсан дурсамжийг сэргээх нь төдийлөн сайнгүй. Хуучны дурсамжаа сэргээн санана. Гэхдээ хэт ач холбогдол өгч харилцах хэрэггүй. Өнгөрсөнд бүтээгүй юм одоо бүр болохгүй.
ЖИНЛҮҮР

Олны оролцоотой нийгмийн арга хэмжээ таалагдах ба таны байр сууринд сайнаар нөлөөлөхөөр байна. Худалдаа наймааны үйл ажиллагаа амжилттай шийдвэрлэгдэнэ. Таны ажил хэрэгч байдал болон идэвх зүтгэлийг дарга удирдлага эсвэл бизнесийн түншүүд тань өндрөөр үнэлэх болно. Хурц ухаан, шийдэмгий зан чанар богино хугацаанд амжилт олох боломжийг өсгөнө. Гэхдээ бусдад түрэмгий хандахаас зайлсхий. Хойш тавьсан асуудлуудаа эргэж нэг харах цаг болжээ. Төрийн байгууллагатай харьцахдаа анхаарал болгоомжтой бай. Өөрийн хэл яриагаа цэгнэ. Ялангуяа хамт ажиллаж буй насаар ахимаг хүмүүстэй болгоомжтой харьц. Ахмад настай, дадлага туршлагатай хүмүүсийн зөвлөгөөгөөр таны ажил ашигтай тал руугаа эргэнэ. Харин дургүй хүмүүс үйл ажиллагаанд тань оролцох нь ажлыг эрчмийг бууруулж, анхаарлаа төвлөрүүлэхэд саад болно. Хэрэв та дургүй газартаа ажилладаг бол ажлаа солих талаар бодно. Хэрвээ та хайхрамжгүй байвал санамсаргүй үйл явдлуудаас хараат болох нөхцөл байдалд орно гэдгийг анхааруулж байна. Ажил ихтэй ч ихэнх хүмүүс үр хүүхдийнхээ боловсрол илүү анхаарна. Ойр дотнынхон тань таны оролцоогүйгээр шийдэж чадахгүй асуудал байна. Цаг заваараа ойр зуурын ч болов хувийн асуудлаа шийд. Гэхдээ өөрийгөө бага ядраа. Долоо хоногийн сүүл рүү харилцаа холбоондоо анхаарал тавина. Өмнөх харилцаагаа сэргээхэд хамгийн таатай үе байх болно. Хайр дурлал, үерхэл нөхөрлөл болон бизнесийн харилцаанд ч таатай үе байна. Өмнө хийсэн зарим нэг ажил үр өгөөжөө өгч, таны төсөөлж байгаагүй ашиг авчрах болно. Харин таны эрч хүч доогуур байгаа тул олон нийтийн үйл ажиллагаанд идэвхгүй байх бололтой. Үүндээ их санаа зовох хэрэггүй. Бодол санаагаа цэгцлэн, чимээгүй орчинд байх нь танд өөрийнхөө ирээдүйг төсөөлөн харж, юу хийхээ олж мэдэхэд тусална. Ингэх нь таныг бусад хүмүүсийн үзэл бодолд хэт автан, өөрийн замаас гарахаас сэргийлж чадна. Ихэнх цагийг өөрт хэрэгтэй эрч хүчээ олж авахад зориул. Идэвхтэй амралт энэ бүхнийг бий болгоно. Гэрийн бүлийн тайван амьдрал л тав тухтай болон тааламжтай байдлыг төрүүлнэ. Эрүүл мэнддээ анхаарал тавьж сайн унтаж амар. Даарч хөрөхгүйг хичээ.
ХИЛЭНЦ

Од эрхсийн хандлага ажил хэрэгтэй тань холбоотой ямар нэгэн бэрхшээл үзүүлэх төлөв багатай байна. Од эрхсийн зүгээс өөртөө итгэлтэй байхад нөлөөлөх тул нийгмийн үйл ажиллагаанд оролцоход сайн. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэн, байр сууриа хамгаалах үйлдэл хий. Хамт олондоо зорилгоо ойлгоход нь тусал. Хайр сэтгэл болон зуурдын учралтай холбоотой асуудалд хашир болгоомжтой ханд. Мөн олон нийтийн өмнө гарах хүмүүс бэлтгэлээ сайн ханга. Учир нь цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлууд гарч мэднэ. Нийгмийн харилцаа онцгой нөлөөтэй гэдгийг мэдэр. Хувийн зарчим болон сэтгэлийн эрч хүчээ алдахгүйн тулд чимээгүй, нам гүм тайван орчинд хэсэг хугацааг өнгөрүүл. Өөрийн эрх ашгийн хязгаарыг мэдрэхгүй бол өмнөх хичээл зүтгэл тань үнэгүйдэх болно. Шинэ санаагаа амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд өргөн хүрээний судалгаа хэрэгтэй. Мөн зөв мэдрэмж, цагаа олсон үйлдэл сайн боломжийг олгоно. Амжилт олсон ч хувийн үүрэг хариуцлагаа орхиж, зугаа цэнгэлд автах хэрэггүй. Өөрийгөө бусдад хэрэгтэй хүн гэдгээ мэдэр. Шинэ найз нөхөдтэй болох болон эргэн тойрондоо юу болж байгааг судалж мэдэх зэрэгт цаг гарга. Долоо хоногийн сүүл рүү өөрийгөө бусдыг сайн ойлгож чаддаг болохоо мэдэрнэ. Та гайхалтай сайн зөвлөгч байж чадна. Олны анхааралд байна. Гэхдээ өөрийгөө дөвийлгөх байдлыг хэтрүүлэхээс илүү бусдын төлөө санаа тавь. Бусдын зөвлөгөөг нээлттэй хүлээж авбал өөрийнхөө тухай ашигтай зүйлийг олж мэдэх болно. Шинэ ажил эхлэхэд хараахан бэлэн болоогүй байгаа бол бүх зүйлийг дахин төлөвлө. Өөрөөс хамаарах бүхэнд бэлэн байх нь хэцүү асуудлаас сэргийлэх боломж олгоно. Од эрхсийн хөдөлгөөн биеийн эрүүл мэнддээ анхаарах цаг болсон дохио ирүүлэх болно. Ажил амьдралдаа сэтгэл хангалуун байвал аз жаргалтай байх үе тул өдөр бүр өөртөө амарч тайвшрах болон эргэцүүлэн ухаарах цаг гарга. Хайр дурлалын харилцаа энэ үед сорилттой тулгарна. Хайртай хүндээ хэчнээн завгүй ч өөрийгөө хамт байгаа гэдгийг ойлгуул. Ойр дотнын хүмүүстэйгээ нээлттэй байж, илэн далангүй харилцан ярилц.
НУМ

Од эрхсийн чиг хандлага эрч хүчтэй байлгана. Од эрхсийн эерэг дохиогоор өөрийн төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж чадна. Ашиг орлогоо нэмэгдүүлэх зам дээр зогсож байна. Зөн совин тань зөв газраа, зөв цагтаа байхад тусална. Болж байгаа арга барилаа энэ хэвээр үргэлжлүүлэхийг хүснэ. Яагаад гэвэл тайван уур амьсгал танд таалагдаж байна. Гэхдээ шинэ санаа гаргаж, өөрийн үзэл санаагаа чөлөөтэй илэрхийл. Аливаа ёс заншлын хүрээнд бий болсон уламжлал үзлийг заавал дагах шаардлагагүй. Энэ цаг үед өмнө нь бүтэлгүйтсэн ажил хэрэгтээ харамсаад хэрэггүй. Хувь заяандаа итгэж ажил хэргээ дахин шинээр зохион байгуул. Эелдэг зан тань хүмүүстэй харилцах харилцааг сайжруулах ба бусад хүмүүс таны саналыг сонсоход бэлэн байна. Танилын хүрээ нэмэгдэхийн хирээр шинэ зүйлс сурч, хуучинсаг үзлийн ханыг нураах болно. Сайхан хувцаслаж, бусдын нүдэнд өртөхийг хичээ. Шаардлагатай зардлыг өөртөө зориулан зарцуул. Та олны дунд гялалзахаас гадна чухал нэгэнтэй танилцах бололтой. Өмнө нь тийм ч их олдож байгаагүй сурч мэдэх үүд хаалга нээгдэх болно. Хамгийн чухал хүрээллээ ашиглан бүтээлч хамтын ажиллагааг дээшлүүл. Бусадтай ам мурийх нь эцэстээ үл ойлголцох байдалд оруулж, чухал харилцаагаа таслахад ч хүргэж болзошгүй. Ийм үед аливаа үйл ажиллагаанд оролцох нь тайван бус энергийг хурдан гадагшлуулна. Долоо хоногийн төгсгөлд ажлаа хурдан амжуулаад, богино хугацаанд өөрийгөө сэргээх зүйлийг бодож ол. Бусад хүмүүсийн санаандгүй хэлсэн талархлын үг танд их урам зориг нэмнэ. Сэтгэл зовоосон асуудлууд шийдэгдэж эв найртай уур амьсгал буцан ирэх болно. Дэмий зүйлд мөнгө үрэх байдлаа дуусгах цаг ирснийг од эрхэс сануулж байна. Өөрөөрөө байхад хэцүү байх бөгөөд энэ нь асуудал болж мэдэх юм. Иймээс хүн бүрийн хэлсэнд тэгтэл ач холбогдол өгөх хэрэггүй. Ажлын ачаалал, ядаргаанаас болж заримдаа уцаартай байна. Маргааныг зөв шийдвэрлэх нь бас нэгэн урлаг бөгөөд одооноос эхэлж энэ талаар сурах хэрэгтэй. Хэрвээ одоо гэр бүлд асуудал байвал сайн ярилц. Үр хүүхдүүддээ цаг гаргаж тэднийг сонсох нь тэдний ирээдүйд маш их хэрэгтэй гэдгийг анхаар.
МАТАР

Таны санаачилсан ихэнх ажил хэрэг бүтнэ. Бизнес эрхэлдэг хүмүүс төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхэд тохиромжтой үе байна. Тулгарч болох бэрхшээл, өрсөлдөгч нарын гаргаж болзошгүй увайгүй үйлдлийг ч хэрхэн даван гарахаа дотроо төсөөл. Та өөрийн санаснаараа ажлаа амжуулах боломж бүрэн байна. Ажил хэргийн асуудлыг албан бус байдлаар шийдэж болно. Шинэ өөрчлөлт зөв эхлэл болж мэднэ. Гадаад түншүүдийн оруулах хөрөнгө оруулалтын асуудалд тооцоотой ханд. Ёс суртахуунгүй зүйлээс болгоомжилж, буруу зуршилд автахаас татгалз. Багаар ажиллахад сонирхолтой байх ч гэлээ хүмүүсийн шүүмжлэлээс болгоомжтой бай. Аливааг энгийн хүлээн авч, ажлаа аль болох тайвнаар амжуулахыг хичээ. Гэнэтийн бөгөөд санаандгүй нөхцөл байдал бий болж, таны оролцоог шаардах болно. Амьдралын төлөө тулаандаа орох хэрэгтэй ч өөрийгөө хэт зовоох хэрэггүй. Өндөр ачаалалтай ажиллах хүмүүс эрүүл мэнддээ анхаар. Долоо хоногийн сүүл рүү хамтын ажиллагаа бүтэлгүйтэж магадгүй. Өөрийн зан араншингаа хянаж, олон нийтийн газарт байхаас татгалз. Заримдаа өөрийнхөө дуртай зүйлсийг хийж муу үйл зүгээр л өөрөө холдох цагийг хүлээ. Шаргуу ажиллаж байсан хүмүүс амарч өөрт хэрэгтэй худалдан авалт хийх эсвэл хайртай хүмүүстэйгээ арай илүү цагийг хамт өнгөрөөх шаардлагатай. Хэрвээ та учрыг нь олохгүй асуудал байгаа бол энэ санаснаас ярвигтай байж болно. Таны зөн совин худлаа хэлэхгүй гэдгийг сана. Муу зөн совинд автсан үедээ зөв тайлал болох үйлийг тэр дор нь хий. Ойр дотнын хүнтэйгээ сэтгэлээ хуваалц. Өөртөө итгэх итгэл, эрч хүчийнхээ ачаар та гуньж гутраад суухгүй бололтой. Энэ чанар таныг алдаа хийхээс татан гаргана. Өөртөө анхаарал халамж тавьж, хэт их ажлаас жаахан ч гэсэн холдоод амрах хэрэгтэй.
ХУМХ

Харилцаа холбооны тал дээр нээлттэй байж чадвал та бусдад эерэг ойлголт өгч, хүмүүсийг өөртөө татна. Ирээдүйд тань нөлөөлөх аливаа шийдвэрийг гаргахдаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, үзэл бодлоо хуваалцах хэрэгтэй. Өглөгч өгөөмөр зан олон хүний сэтгэлийг татах хэдий ч, хир их мөнгө зарцуулах боломжтойгоо эхлээд тооц. Сэтгэл санаа тогтворгүй болж бусдыг ширүүн шүүмжилнэ. Өмнөх алдаа дутагдалдаа тоомжиргүй хандах нь ажил хэрэгт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй ойр дотнын хүмүүстэйгээ ноцтой зөрчилдөхөд хүргэнэ. Хурц зан ааш харилцаанд саад болно. Зөн совин, урам зоригоо өндөр байлгах хэрэгтэй болно. Ажилдаа тууштай хандаж чадаагүйн улмаас хамтын ажиллагаанд саад учирна. Гэхдээ үнэнч шударга бай. Давуу талаа зөвөөр ашиглах хэрэгтэй. Хэн нэгний үл ойлгогдох зан аашны хохирогч болохоос зайлсхий. Гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, хурал зөвлөгөөнд орохоосоо өмнө бүх зүйлийг дахин шалга. Сэтгэл хөдлөл ихсэх тул зарим боломжийг алдахаас сэргийл. Өөрийн амьдралын хэв маягтаа эерэг өөрчлөлт оруулахыг хичээ. Хэрэв таны ажлын нөхцөл байдал дургүйг тань хүргэж байгаа бол энэ асуудлаа шийдэх талаар арга хэмжээ ав. Долоо хоногийн сүүл рүү хов жив, дэмий үг яриа гаргахаас болгоомжил. Худалдан авах материаллаг хэрэгцээ их байгаа тул хувийн зардлаа сайн тооцож үзэх хэрэгтэй. Уулзахыг хүсэхгүй байгаа хүмүүстэйгээ шууд харьцахаас зайлсхий. Харин ойр дотнын хүмүүсээ гэртээ урин, баяр баясгалангаа хамт хуваалц. Танд хэнээс ч илүү нөхцөл байдлыг зохицуулах чадвар мэдрэмж байна. Итгэл даасан, хүндлэл хүлээсэн хүмүүстэйгээ хамт байх нь сэтгэлийн урамшуулал байх болно. Таныг найдвартай хүмүүс дэмжиж байгаа гэдгээ мэдрэх нь тайвшруулах болно. Найз нартайгаа хамт байснаар цаг хугацаа сайхан өнгөрнө. Шаардлагатай ажлаа цахим сүлжээ, интернэт ашиглан амжуул. Юу ч болж байсан хамаагүй зүгээр л амар. Гэр орноо тохижуулснаар сэтгэл ханамжийг мэдрэх бөгөөд гэр бүлийнхэндээ амттай хоол хийж өгч болно.
ЗАГАС

Тулгарсан ямар ч нөхцөл байдлыг шийдэх чадвартай байна. Нийгмийн үйл ажиллагаанд оролцох нь ашиг тусаа өгөх болно. Олон нийтийн өмнө ил гарч ирэх нь сайхан санагдах байх. Олон санал бодлыг бүтээлчээр ашиглаж, ялангуяа ажил дээрээ зохих ёсны байр суурийг баримталж чадах нь ашигтай байна. Хүмүүсээс санаа бодлыг нь асууж хэрэгжүүлэх төлөвлөгөө нь үр дүнд хүрнэ. Бусдын саналыг харьцуулан үзсэнээрээ шинэ боломжуудад нээлттэй хандаж чадна. Мэдрэмжтэй хүмүүс л цаашид маш үр бүтээлтэй ажиллах болно. Дотоод зөн совин, хүмүүст нөлөөлөх чадвар нэмэгдэнэ. Гэхдээ дуусгаагүй ажлууд таагүй зүйл авчирч, ихээхэн эрч хүч шаардаж болзошгүй. Олон асуудал дээр эргэлзээтэй байдалтай тулгарна. Шинэ ажлын гараагаа эхлэх байгаа хүмүүст анхааруулахад анхнаасаа шаргуу ажиллах шаардлагатай. Амрахыг хүссэн ч амарч чадахгүй бололтой. Ямар нэг байдлаар таалагдахгүй хүмүүстэй хамтрах хэрэгтэй болно. Та санхүүгийн тал дээр асуудалтай байгаа бол энэ талын мэдлэгтэй хүмүүсээс зөвлөгөө ав. Ганц бие хүмүүс эргэн тойрныхоо хүмүүсийг анхааралтай ажиглахыг од эрхэс сануулж байна. Хэн нэгэн таныг ихээхэн сонирхож байх магадлалтай байна. Долоо хоногийн сүүл рүү шударга ёс баримтлах нь сайн ч хатуу зарчим бусдыг тавгүйтүүлнэ. Үүнээс болж бусдад хамаарах үүргийг өөртөө хүлээхээс сэрэмжил. Хэрэв та нэгэнт шийдсэн бол өөрийнхөөрөө байж чадах эсэхдээ итгэлтэй байгаарай. Өөрийн байр суурийг бусдад алдахаас болгоомжил. Өөрийгөө ямар нэгэн зүйлд хэт дайчлах гэсний хэрэггүй. Яаж ийгээд бага ч болов амрах цаг гаргаж, оюун бодол, бие махбодоо сайн цэгцэл. Сэтгэл хөдлөлөө тэр болгон илэрхийлээд байдаггүй хүмүүс хүртэл ядрахаар байна. Өмнөх ажлуудаа дуусгахыг хичээ. Нягт төвлөрөл, үр ашиг шаардсан ажил үүрэг, төсөл төлөвлөгөө эхлүүлэхээс татгалз. Амьдралын эрч хүч аажмаар өснө. Ухаалаг үйлдэл нь амжилтад хүрэх боломж олгоно. Гэхдээ эсрэг хүйсийн хүнтэйгээ харьцахдаа буруутай үйлдэл гаргаж болзошгүй. Биеэ зөв авч явах тал дээр илүү анхаар.

