Бүсгүй та ямар амьдралаар амьдраxыг xүсдэг вэ? Магадгүй сайн xүнтэй суугаад дулаан тоxилог гэртээ үр xүүxдээ өсгөөд бужигнаж сууxыг аз жаргал гэж боддог байж болоx юм. Гэтэл бас зарим маань ар гэрийн амьдралын xажуугаар өөрийн гэсэн карьераа өсгөж амжилтанд xүрэxийг мөрөөддөг. Тэгвэл өнөөгийн ардчилсан нийгэмд бүсгүйчүүд бидэнд бүx салбар нээлттэй байна. Зөвxөн итгэл бас дур сонирxол байвал нас xүйс, арьс өнгө ялгавaрлаxгүй xүссэн салбартаа амжилт гаргаж болдог талаарх жишээнээс хүргье
Ангилал: Нийгэм
Төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын оны шилдгүүдийг шударгаар тодруулан нийгэмд алдаршуулах зорилготой “BEST OF MONGOLIA” олон нийтийн санал асуулга 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний 12 цагт өндөрлөсөн юм. Энэхүү санал асуулгад 68 номинацид 1300 орчим байгууллага өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая орчим хэрэглэгч 500,0 саналыг өгч шилдгүүдийг тодрууллаа.
Загвар өмсөгчдийн амжилтыг тодорхойлогч “Гоёл” наадам жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг билээ. “Гоёл-2013” наадмын топ моделиор Монголы дизайнеруудын холбооны загвар өмсөгч, мисс С.Ариунбилэг тодорсон билээ. Сүүлийн өдрүүдэд түүний талаар таагүй мэдээлэл цацагдах болсон. Тодруулбал, Топ С.Ариунбилэгийг шинэхэн амраг нь гар хүрсэн гэх мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл энэхүү мэдээллийг топ бүсгүй няцааж мэдэгдэл хийжээ. Түүний мэдэгдлийг Мобайл ньюс буландаа онцлон хүргэж байна.
“Хөх асар”-ын эздийн нэг Т.Латиф агсны нэрэмжит сан дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Нэрт жүжигчний хүү дуучин Л.Байзадагийн санаачлагаар байгуулагдаж байсан энэ сан өдгөө МУСТА, жүжигчин Энхтүвшин, Асалбек, Ариунбуян нарын 25 гишүүнтэй өнөр “айл” болжээ.
Энэ удаад “Латиф” сангийнхан 2015 оныг “Сайн үйлсийн жил” болгон зарлаж байгаа ажээ. Хөдөө орон нутгийн төдийгүй хотын захын иргэдэд чиглэсэн энэхүү ажлынхаа эхлэл болгож Багахангай дүүргийг сонгожээ.
19 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Академи Авардсаас Оскарын шагналд хамгийн олон удаа нэр дэвшсэн эмэгтэйг тодруулсан байна. 65 настай жүжигчин Мэрип Стрип энэ номинацад 3н удаа нэр дэвшиж байснаараа шалгарсан ба энэ жилийн Академи Авардсаас “Into the words” кинонд бүтээсэн туслах дүрээрээ дахин нэр дэвшсэн байна.
Ирэх хоёрдугаар сарыг залуучуудын төв байгууллага болох МЗХ-оос “Хайрын сар” болгон зарласан. Хоёрдугаар сарын 14 буюу “Гэгээн хайрын өдөр”-ийг тохиолдуулан ганц бие залуучууддаа зориулж “Дугуйтай болзоо” хөтөлбөрийг тус байгууллагаас зарлаж буй ажээ.
Монголын уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрт өөрийн орны нэрийг гаргасаар байна. Үүний нэг нь Поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “s4” хамтлагийн залуус юм. Тэд өнгөрсөн 12 сарын 22-нд Бээжин хотын төв телевиз btv-ээс зохион байгуулдаг “You can” нэртэй олон улсын дуучдын тэмцээнд оролцож эхний шатандаа тэнцээд байгаа юм.
Энэ сарын 31-нд УДБЭТ-ын тайзнаа Ж.Пуччинийн хөгжим, Л.Иллизи, Дж.Джакоза нарын цомнол дөрвөн үзэгдэлт “Богема” дуурь тавигдах гэж байна. Анх 2004 оны тавдугаар сарын 7-нд ДБЭТ-ын тайзнаа амилсан энэхүү дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагчаар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт СТА Г.Эрдэнэбаатар, зураачаар СТА Г.Ганбаатар нар ажиллажээ.
Энэ цагийн их хүмүн Бавуугийн Лхагвасүрэн гуай нэгэнтээ аавынхаа тухай өгүүлэхдээ “Хүн ер нь ижийгээ л гэхээс аавыг хойш тавьж, аав гэдэг хүн ховорхон дурсагддаг юм уу даа” хэмээсэн байдаг. Эл үгийг уншсанаас хойш анзаарвал эр хүн, эцэг хүний тухай магтуу үг ээжийнхээс цөөн ч юм уу даа гэж бодогдох. Миний ээж ийм сайхан, ээж минь ийм л уран гартан байлаа, өргөс орсон гарыг ээж минь үлээгээд л эдгээдэг, ижий минь ийм л өв надад үлдээж дээ, ээж минь надад зааж сургасан юм гэх зэрэг амьдралынхаа гэрэл гэгээтэй бүхнийг ижийтэйгээ уясан байдаг. Харин бид аавынхаа тухай хэр их ярьдаг билээ гээд бодохоор “За энэ дээ” гэхээр зүйлс хомс. Энэ тэнд дуулж хуурдахаараа “…Миний ээж сайхан ээж, мяндас зөөлөн уян ээж…” гээд л мөнөөхөн ээж, аавын урдуур орж явчина. Гэхдээ аавынхаа тухай ярьдаг, дурсдаг, бахархдаг хүмүүс бий ч нийтлэг хандлага ээж рүү налаад байдаг “гэм” бий. Аавын тухай, ээжийн тухай дууны нэрсийг жагсаагаад харвал ээжийнх илүү жин дарах вий.
Улсын Филармони нь 2015 оны нэгдүгээр улиралд Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Уг төслийн хүрээнд 1 дүгээр сарын 5-ны өдөр Морин хуурын чуудлгын Уран сэтгэмж тоглолт амжилттай болж өндөрлөсөн бол Морин хуурын чуулгын уран бүтээлчийн дараагийн тоглолт Гайхамшигт ардын дуу цуврал бүтээлийн “Торгоны хээ” тоглолтоор үргэлжилж байгаа билээ.
