Ангилал: Нийгэм

Жил бүр уламжлал болон БНЭУ-ын Дармасала хотод 2012 оноос эхлэн зохиогдож буй монголчуудад зориулсан Далай багшийн номын айлдварын тов гарлаа. 2014 оны 12 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Дээрхийн гэгээн XIV Далай багш монголчуудад зориулан өөрийн морилон буй Дармасала хотноо шарын шашныг үндэслэгч Богд Зонхава ламын “Ламрим-чэнбо” буюу “Их бодь мөрийн зэрэг” номыг тайлбарлан айлдаж, маань мэгзэмийн лүн, ван жинан хайрлахаар боллоо.

Оросын нэртэй уран гулгагч Юлия Антипова одоо 16 настай ч ердөө 25-хан кг болж туржээ. Юлия эхлээд ганцаараа гулгадаг байсан бол хэдэн жилийн өмнөөс л хостой болж 2014 оны уран гулгалтын дэлхийн аваргын тэмцээнд Нодар Майсуразетай хамт орон наймдугаар байр эзэлсэн юм.

“Ганга нуурын чуулган-2014” түүхсоёл, байгаль экологийн төслийн нээлт, аялал жуулчлалын өдрүүдийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд есдүрээр сарын 21-23-нд амжилттай зохион байгуулсан билээ.Уг төслийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд төслийн багийнханаас гадна эрдэмтэн докторууд, зохиолч яруу найрагч, урлаг уран сайхан, хэвлэл мэдээллийн төлөөллүүд, аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд гэх зэрэг нийт 600 гаруй хүн оролцсон ба Дарьганга нутгийн ай савыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх соёл нүүдэлчний зан үйлийн өвөрмөц онцлог бүхий Дарьганга ёс заншлыг сэргээхзорилгоо биелүүлж чадсан томоохон арга хэмжээ боллоо.

Урлаг гэдэг сайн сайхан зүйлд үзэгч олноо хөтлөх үүрэгтэй. Тийм ч учраас гэгээлэг сайхныг мэдрэх гэсэн үзэгчид Тусгаар тогтнолын ордоныг зорьсоор байна. Мөрөөдлийн театрын залуус шинэ уран бүтээлдээ амьдралын сайн сайхныг түлхүү харуулж чадсан нь ийнхүү үзэгчдийн талархалыг хүлээж ордон дүүрэн үзэгчдийг нэтгэж чадаад байгаа юм.

Монголд, ялангуяа монгол хүүхэд залуусын соёлын амьдралд асуудал болоод буй солонгос киноны талаар иргэд идвэхтэй шүүмжлэх болсон юм. Монгол айлын хойморын цэнхэр дэлгэцийг эзэгнэсэн Өмнөд Солонгосын кино, савангийн дуурь, хөгжим, элдэв янзын нэвтрүүлгийг солонгос соёл урлагийн гоё сайхантай холбон итгэн үнэмших хэсэг байхад нөгөө хэсэг нь ийм юм орчуулан хүргэж буй монгол уран бүтээлчдийг буруутгадаг.

“Улаанбаатар” олон улсын кино наадмын зохион байгуулагчид энэ жилээс Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран “Монгол кино хөтөлбөр”-ийг зохион байгуулж байгаа билээ. Энэ нь тус наадмын нэгэн онцлог бөгөөд 2013-2014 онд бүтээгдсэн найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, залуу найруулагч М.Ивээлийн “Цэн Тогоруу” зэрэг бүтээлийг олон нийтэд үзүүлэхээр болсон юм.

“New Star” студийн 10 жилийн ойд зориулсан Бүх оддын хүндэтгэлийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Монголын рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан студийн түүхэн ой тохиж буй гэдэг утгаараа Монголын рок, попын бүх л одод цугларсан гайхамшигтай үдэш болсон юм. “New star” студийн өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээсэн уран бүтээлүүдийг сонсдог хүмүүс тухайн байгууллагад их л олон авъяаслаг хүмүүс ажилладаг гэж бодох байх.

“Miss Mongolia-2014” тэмцээний тэргүүн байранд хувийн №17 Ю.Балжидмаа, дэд байранд хувийн №6 М.Халиунаа, гуравдугаар байрт хувийн № 5 А.Баярцэцэг нар тус тус шалгарсан бол тэмцээний Авъяаслаг мисээр хувийн № 1 Э.Азбилэг, Спортлог миссээр хувийн №4 Б.Гүнзаяа, Фото миссээр хувийн №15 Ц.Дэлгэржаргал, Мисс Моделиор хувийн №7 Ю.Балжидмаа, Бикини Миссээр хувийн №6 М.Халиунаа, Оюунлаг миссээр хувийн №5 А.Баярцэцэг нар тус тус шалгарсан юм.