Монгол, Япон Улсын хооронд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Японы Урлагийн Их наадмын нээлтийн тоглолт энэ сарын 1-нд боллоо.
Ангилал: Нийгэм
Соёл, спорт, аялал жуулчлалын яам “Улаанбаатар” Олон Улсын кино наадам-2014 Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Туркийн Элчин Сайдын яам, Монголын Урлагийн зөвлөл болон Монголын Кино урлагийн зөвлөлтэй хамтран энэ сарын 8-12-ний хооронд нийслэл хотноо болох гэж байна. Өнгөрсөн жилээс зохион байгуулж ирсэн тус наадам энэ жил хүрээгээ тэлэн үзэгчидтэй уулзах нь.
“Мөрөөдөлийн театр”-ын цоо шинэ шоу тоглолтоороо үзэгч түмнээ үдэш бүр инээдээр баясгаж байгаа билээ. “Жаргалд умбасан Улаанбаатар” нэртэй шоу драм нь өнөөгийн нийгэмд өрнөж буй сэдвийг хөндөж залууст ухаарал, бодролыг хайрлах сэдвийг хөнджээ.
Италийн жүжигчин Моника Белуччиг манай гаригийн хамгийн гоо үзэсгэлэн төгс бүсгүй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өдгөө 50 настай ч кино, загварын ертөнцөд гялалзсаар яваа Моника Белуччиг үзэгчид “The Apartment”, “Малена” зэрэг киноны дүрээр сайн мэднэ. Тоглосон кино нь шүүмжлэл дагуулж, папаррациуд хаа явсан газар нь мөшгиж байдаг үзэсгэлэнт бүсгүйн “The Talks”-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улстөрч, төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн энэ өдөр тохиож байна.
Монголын рок, попын оддын томоохон гэр бүлийн нэг “New Star” студийн 10 жилийн ойд зориулсан Бүх оддын хүндэтгэлийн тоглолтын тов гарчээ. Энэ сарын 3, 4-ний өдрүүдэд болох аж.
Ажил хэрэгч эрчүүддээ зориулан дэлхийн алдарт брэндүүдийн костюм, пиджакны онцгой урамшуулалт, хямдралтай худалдаа УИХ-ын таван давхарт байрлах “Media center”-т болох гэж байна.
Хотын залууст зориулсан нэгэн сонирхолтой партиг MNG Event-ийн зүгээс зохион байгуулах гэж байна. Тодруулбал дэлхийн томоохон фестивалд өөрийн зохиосон аянуудаараа оролцдог Испани DJ Cigomatic анх удаа Улаанбаатар хотод ирж их хотын залуус та бүхэнд дэлхийн хэмнэлийг мэдрүүлэхээр болжээ. CIGOMATIC нь 20 жил ELECTRO болон TECHNO чиглэлээр уран бүтээл туурвиж буй аж.
Нисч яваа ном, давхиж яваа морины зурагтай алтан шар автобус Хэнтий нутгаар аялж явна. Тэрхүү зургийг дэлхийн хүүхэд бүхний үзэх дуртай Дисней-тэй хамтарч байсан нэрт зураач Мартин Су Монголын багачуудад зориулж урлан бүтээжээ.
Олон улсын джазз хөгжмийн VIII их наадмыг 2014 оны аравдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 06-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах ажлыг “Их талын Джаз” ТББ эхлүүлээд байна. Наадамд Канад, Япон Герман, Англи улсын хөгжимчид, хамтлагууд ирж оролцохоо урьдчилан мэдэгдээд байгаа аж.
