Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол улсын “Хүүхэлдэйн театр” өнөөдөр намар цагийн үзвэрийн нээлтээ хийнэ
Нийгэм

Монгол улсын “Хүүхэлдэйн театр” өнөөдөр намар цагийн үзвэрийн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг11/10/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
content_31f2615e17d8786fbig3073866262014-10-07-15-00[www.urlag.mn]7294877252014-10-11-13-31[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  МУХТеатр нь 66 дахь жилийн намар цагийн үзвэрийн нээлтээ 10-р сарын 11-ээс буюу өнөөдрөөс эхлэн нээх гэж байна. Тэд сүүлийн 5 жил намар намартаа хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад хүрч уран бүтээлээ толилуулдаг байсан бол энэ жил хотын хүүхэд багачуудадаа “Хүүхэлдэйн театртай танилцаарай буюу багц жүжгүүд”-ийн аянаа эхэлж байна.

Тус театрын хамт олон энэ жил 10 залуу жүжигчнээр  ам бүлээ нэмээд уран бүтээлдээ ханцуй шамлан ороод байгаа бөгөөд өчигдөр өдөр тэдгээр залуус хотын төв талбай болон “Бөмбөгөр”,  “Нарантуул” захууд  дээр очиж үлгэрийн баатруудын зургаар чимсэн номын хавчуургыг ард түмэндээ бэлэг болгон тараажээ. Өнөөдөр 1300 цагаас “Хүүхэлдэйн театртай танилцаарай” нэртэй намар цагийн нээлт болно

Уг аяны хүрээ нь 3-7 насныханд зориулсан “Хүүхэлдэйн жүжгийн багц, 8- дээш насныханд зориулсан “Хүүхдийн жүжгийн багц” гэсэн ангилалтай ба, Хүүхэлдэйн жүжгийн багцад:
–       В.Катаев “Долоон дэлбээт цэцэг”
–       Монгол ардын үлгэр “болдоггүй бор өвгөн”
–       С.Маршак “Тэнэг бяцхан хулгана” жүжгүүд.
Хүүхдийн жүжгийн багцад:
–       С.Эрдэнэболд, Ц.Хулан “Лусын хааны охид”
–       О.Уайльд “Одноос төрсөн ханхүү”
–     С.Маршак “Арван хоёр сар” жүжгүүд  багтсан байна.

Багц тус бүр гурав гурван жүжгээс бүрдэх ба тасалбарыг 50%-ийн хямдралтай буюу ердөө 5000 төгрөгний үнэтэй. Үзэгч хүүхдүүд маань 10,11,12 саруудад жүжгүүдээ нэг нэгээр нь хүлээн  авч үзэх бөгөөд хүсвэл аав ээж, эмээ өвөө,  ах эгчтэйгээ дээрхи үнээр үзэх боломжийг тус театр олгож байгаа. Энэхүү аяны хүрээнд цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдийгээ ч мартаагүй. Учир нь хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулж явуулын мини театраараа цэцэрлэг дээр нь хүрч үйлчлэх арга хэмжээг зохион байгуулна. 

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ

22/05/2026

Инстаграмын одод дагагчдаа алджээ

21/05/2026

Захара Жоли диплом гардах ёслол дээрээ Брэд Питтийн овгийг дахин ашигласангүй

21/05/2026

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болно

21/05/2026

Их найрагчийн гэргий хандив өргөлөө

21/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.