Дэлхийн урлаг соёлын салбарт Ази, тэр дундаа Солонгос уран бүтээлчид хүчээ авч байгаа энэ цаг үед “Dream High Mongolia”-гийн хамт олон цаг үеэ олсон тоглолтыг зохион байгуулахаар болоод байна. Энэхүү тоглолт нь “Kpop cover concert” юм.
Ангилал: Нийгэм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагаа, урлагийн тоглолтыг 06-р сарын 01-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Тус үйл ажиллагааны албан ёсны нээлт 11:00 цагт болоох бөгөөд 17:00 цаг хүртэл “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм байна.
Дэлхий даяар олон сая үзэгчтэй “Game Of Thrones”-ийн эцсийн бүлгийн хамгийн сүүлийн ангитай долоо хоногийн мэнд! Гурван долоо хоногийн турш “Box office”-ийг тэргүүлсэн “Avengers: Endgame” нэг байраар хойш ухарчээ. Өнгөрсөн долоо хоногийн “Box office”-ийг “John Wick: Chapter 3 -Parabellum” кино 57 сая ам.долларын ашиг, орлогоор тэргүүлсэн байна.
“Student Miss Mongolia 2019” наадам энэ жил улсын хэмжээнд 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Таван жилийн ойдоо зориулж урьд жилүүдээс шагналын сан болон хамрах хүрээгээ өргөжүүлсэн бөгөөд өнгөрсөн жилийн тэргүүн мисс маань БНСУ-д зохион байгуулагдсан Дэлхийн оюутан мисс наадамд улсаа төлөөлөн маш амжилттай оролцоод ирсэн билээ. Энэ жил мөн адил тэргүүн мисс болсон оролцогч тус наадамд улсаа төлөөлөн оролцох эрхээр шагнагдах юм. Дашрамд дуулгахад тэмцээнд оролцох бүх зардлыг тэмцээний зохион байгуулагчид гаргадаг юм. Мөн шагналт байрын миссүүд гадаадад аялах эрх болон мөнгөн шагнал, хамтран ажиллах байгууллагын шагнал гэх мэт шагналуудын эзэн болдог билээ.
Дэлхийд нэрээ цуурайтуулж буй “The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байгаа билээ. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок концертоо тавдугаар сарын 23,24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглоно. Тэгвэл тус хамтлагийн “Гэрэг” цомгийн дуунуудаас бүрдсэн тоглолтын өдөр хоёр азтан шалгаруулж, тасалбар олгох гэж байна.
Зөвлөлдөх уулзалтыг БСШУС-ын дэд сайд Г. Ганбаяр, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын харилцааны газрын Африк, Ази, Австрали, Номхон Далай, Латин Америкийг хариуцсан хэлтсийн дарга Штефан Бухвальд нар нээж үг хэллээ. Хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг хоёр тал тэмдэглэлээ. Уулзалтаар хоёр орны Засгийн газар хоорондын 1997 оны соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар санал солилцож, одоогийн хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэлээ. Гёте институт, Францын институтийн сүлжээний нэг хэсэг болох БНФУ, ХБНГУ-ын хамтарсан Соёлын институтийг Улаанбаатар хотноо байгуулах асуудлыг судлах, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан зохион байгуулах арга хэмжээ болон соёл, боловсрол, спортын хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцлоо.
Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны тавдугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
Бүгд Найрамдах Узбекистан улсын “Гар урлалын холбоо” ТББ-аас 2019 оны 9 дүгээр сарын 10-аас 15-ны өдрүүдэд тус улсын эртний хот Кокандад “Олон Улсын гар урлалын анхдугаар наадам”-ыг зохион байгуулах гэж байна. Энэхүү наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох гар урлаачдыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа бөгөөд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран авсан. Энэ ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/804 тоот тушаалаар “Азийн ардын урлагийн их наадам”– ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, хугацаа болон зохион байгуулах хорооны дарга, гишүүдийг баталсан юм.
БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг, ЮНЕСКО-ийн Төв оффисын соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Рейко Ёшида болон бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар харилцан мэдээлэл өглөө.
