Ангилал: Нийгэм

Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулах эрхэм зорилготой “Монгол Мөхөшгүй” хэмээх язгуур урлагийн 9-н хамтлагийн нэгдсэн тоглолт энэ сарын 21,22,23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд тоглогдох нь ээ.

ОХУ-ын Сочи хотноо өвлийн олимпийн XXII их наадамд олны анхаарлыг татаж буй спортын төрлийн нэг бол уран гулгалт. Тэр дундаа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл спорт сонирхогчдын дунд томоохон хүлээлтийг авчираад байсан юм.

МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарын “Насны хайр”, хөгжмийн зохиолч Э.Мөнхжаргалын “Илбэе”, “Санаандгүй учирсан дурлал” зэрэг дуугаар танигдсан, урлагийн сайхан хосуудын нэг Э.Чулуунчимэг, Б.Болд нар сар шинийн баярын өмнөхөн анхны бие даасан тоглолт болох Илбэе уран бүтээлийн цэнгүүнээ үзэгч түмэндээ хүргэсэн билээ.

Төрийн шагналт зохиолч Р.Чойномын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний мэндэлсэн өдөрт зориулсан арга хэмжээ СТӨ-ний Б корпус, Хүүхдийн номын ордонд болох аж. Энэ үеэр түүний өвийг хамгаалах “Өд” сангийн бүтээл “Чойномын нүүрний хэв” ном, “Чойномын гэрээслэл” баримтат кино, “Гэрээслэл” шүлгэн клип нээлтээ хийх юм байна.

Энэ онд Монголын үзэгчид дахин нэг дэлхийн одтой эх орондоо уулзахаар болсон нь Германы реппер, DJ Nana. Тэрбээр Ази тивээр хийх аялан тоглолтоо Монголоос эхлүүлэхээр болсон баяртай мэдээг бид өмнө нь дуулгасан билээ.

Монгол түмэнд минь айлчлан ирсэн энэ Морин жилийн зун Төв аймгийн “Эрдэнэ” сум байгуулагдсаны түүхт 90-н жилийн ой тохиож буй билээ. Энэхүү түүхт ойгоо угтаж нутгийн уугуул, суугуул зон олон нь өнөөдөр уулзалтаа зохион байгуулж золголтоо хийлээ.

Жил бүрийн 2 сарын 14-ний өдөр тохиодог гэгээн хайрын баярыг толиолдуулан УДЭТ-ын хамт олон монголынхоо бүх сайхан хосууддаа зориулан энэ сарын 14-ны өдөр “Эцсийн зогсоол зөвхөн чи” хэмээх инээдмийн жүжгээр ахлуулсан гайхалтай уран бүтээлүүдээ толилуулах гэж байна. Тодруулбал:

“Сочи-2014″ өвлийн олимпийн наадам албан ёсоор нээлтээ хийлээ. Оросын өнгөрсөн 40 жилийн түүхэнд хамгийн том бүтээн байгуулалт дагуулсан Сочигийн олимпийн нээлт 40 мянган хүний суудалтай “Фишт” цэнгэлдэхэд товлосон ёсоор 20:14 цагт эхэлсэн.