Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар дэлхийн нэр хүндтэй продюссер, “Darkman” рекордсыг үүсгэн байгуулагч Нана ирэх гуравдугаар сарын 1-нд “Remember the Time” тоглолтоо “UB Palace”-ийн концертийн их танхимд хийхээр болсныг өнөөдөр зохион байгуулагчид албан ёсоор хэвлэлийн бага хурал хийн мэдэгдлээ.
Ангилал: Нийгэм
Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам гэгээн хайрын өдөр гэгддэг энэ сарын 14-нд болох юм байна.
Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулах эрхэм зорилготой “Монгол Мөхөшгүй” хэмээх язгуур урлагийн 9-н хамтлагийн нэгдсэн тоглолт энэ сарын 21,22,23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд тоглогдох нь ээ.
Өнгөрөгч оны шинэ уран бүтээл “ЭРХ ЦАГААН УНАГА” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгээ 2014 оны 2 сарын 16,17-ны 11:00, 13:00 цагуудад ҮДБЭЧуулгын тайзнаа тоглоно.
ОХУ-ын Сочи хотноо өвлийн олимпийн XXII их наадамд олны анхаарлыг татаж буй спортын төрлийн нэг бол уран гулгалт. Тэр дундаа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл спорт сонирхогчдын дунд томоохон хүлээлтийг авчираад байсан юм.
МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарын “Насны хайр”, хөгжмийн зохиолч Э.Мөнхжаргалын “Илбэе”, “Санаандгүй учирсан дурлал” зэрэг дуугаар танигдсан, урлагийн сайхан хосуудын нэг Э.Чулуунчимэг, Б.Болд нар сар шинийн баярын өмнөхөн анхны бие даасан тоглолт болох Илбэе уран бүтээлийн цэнгүүнээ үзэгч түмэндээ хүргэсэн билээ.
Майли Сайрус “Vogue” сэтгүүлийн хавтсыг чимэглэв 2014 оны 2 сарын 8 Энэ долоон хоногт дуучин бүсгүй Майли Сайрус өөрийн хэт илэн далангуй гэрэл зургуудаараа хоёр дахь удаагаа олон нийтийн анхаарлыг татлаа.
Төрийн шагналт зохиолч Р.Чойномын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний мэндэлсэн өдөрт зориулсан арга хэмжээ СТӨ-ний Б корпус, Хүүхдийн номын ордонд болох аж. Энэ үеэр түүний өвийг хамгаалах “Өд” сангийн бүтээл “Чойномын нүүрний хэв” ном, “Чойномын гэрээслэл” баримтат кино, “Гэрээслэл” шүлгэн клип нээлтээ хийх юм байна.
Энэ онд Монголын үзэгчид дахин нэг дэлхийн одтой эх орондоо уулзахаар болсон нь Германы реппер, DJ Nana. Тэрбээр Ази тивээр хийх аялан тоглолтоо Монголоос эхлүүлэхээр болсон баяртай мэдээг бид өмнө нь дуулгасан билээ.
Монгол түмэнд минь айлчлан ирсэн энэ Морин жилийн зун Төв аймгийн “Эрдэнэ” сум байгуулагдсаны түүхт 90-н жилийн ой тохиож буй билээ. Энэхүү түүхт ойгоо угтаж нутгийн уугуул, суугуул зон олон нь өнөөдөр уулзалтаа зохион байгуулж золголтоо хийлээ.
