Гэгээн Валентины хайрын баярын өдөр гоцлол дуучин Н.Наранбаатар /Наагий/, гоцлол дуучин МУСТА Ц. Хулан нар хайртай хосууддаа уламжлал ёсоор утга уянгын “I love you” нэртэй амьд тоглолтоороо бэлэг барихаар болжээ.
Ангилал: Нийгэм
Улсын драмын эрдмийн театрын хамт олон морин жилийн хамгийн анхны тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барих гэж байна. Тус театрын хамт олон 17-р жарны модон морь жилийн шинийн найман буюу хоёрдугаар сарын 7-ноос эхлэн Алдарт зохиолч Н.Себастьяны зохиолоос сэдэвлэсэн Н.Наранбаатарын найруулсан “Нэргүй од” уянгын жүжгээ өргөн барих гэж байна
Монголын кино урлагийн түүх хэмээх алтан ботийн хуудаснаа нэгэн шинэ хуудас нэмэж “Анирлагч” хэмээх бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн кино өчигдөр нээлтээ хийж үзэгчид болоод кино сонирхогч, шүүмжлэгчдээсс өндөр үнэлгээ авч чадлаа.
Модон морин жилийн сар шинийн баяр тохиож буй энэ өдрүүдэд “Монгол кино нэгтгэл”-ийн ахмад уран бүтээлчдэд шагналын хур буулаа.
Шилдэг морин хуурчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өчигдөр Төрийн ордонд боллоо. 2013 оны шилдэг морин хуурчаар СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, морин хуурч Бадамдарийн Мөнхтүвшинг тодруулжээ.
Польшийн агуу их төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Ф.Шопены мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан 2011 оны хоёрдугаар сард “Ф.Шопен ба 21-р зууны Монгол” олон улсын мэргэжлийн төгөлдөр хуурчдын анхдугаар уралдааныг амжилттай зохион байгуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг морин хуурч өнөөдөр тодрох гэнэ. Энэхүү шилдэг морин хуурчийн шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулах аж. Дээрх шагналыг жил бүрийн Сар шинийн дараа гардуулдаг уламжлалтай билээ.
Энэ сарын 7-нд ОХУ-ын Сочи хотноо дэлхийн хүн бүрийн хүсэн хүлээсэн өвлийн олимпийн XXII наадам эхэлнэ. Олимпийн нээлтийн ёслолд Оросын алдарт “Тату” хамтлаг оролцож ая дуугаа өргөхөөр болжээ. 15 хоног үргэлжилэх энэ удаагийн өвлийн олимпод 5000 гаруй тамирчин оролцоно
Энэ онд Монголын үзэгчид дахин нэг дэлхийн одтой эх орондоо уулзах нь ээ. Тэр бол Германы реппер, DJ Nana. Тэрбээр Ази тивээр хийх аялан тоглолтоо Монголоос эхлүүлэхээр болсон баяртай мэдээг бид өмнө нь дуулгасан билээ. Тэгвэл тэрбээр энэ сарын 28-нд Улаанбаатарт буун ирэх гуравдугаар сарын 1-нд нийслэлд “Remember the Time” тоглолт хийхээр товоо зарлаад байгаа юм. Уг тоглолтын тасалбар 40, 80 мянган төгрөг бөгөөд VIP тасалбар нь 120 мянга аж. Тасалбар энэ сарын 10-наас эхлэн худалдаанд гарах нь ээ.
XVII жарны ялгуусан хэмээх модон морин жилийн “Завханчуудын их золголт – 2014” арга хэмжээ энэ сарын 13-ны 16:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.
