Энэ сарын 7-нд ОХУ-ын Сочи хотноо дэлхийн хүн бүрийн хүсэн хүлээсэн өвлийн олимпийн XXII наадам эхэлнэ. Олимпийн нээлтийн ёслолд Оросын алдарт “Тату” хамтлаг оролцож ая дуугаа өргөхөөр болжээ. 15 хоног үргэлжилэх энэ удаагийн өвлийн олимпод 5000 гаруй тамирчин оролцоно
Ангилал: Нийгэм
Энэ онд Монголын үзэгчид дахин нэг дэлхийн одтой эх орондоо уулзах нь ээ. Тэр бол Германы реппер, DJ Nana. Тэрбээр Ази тивээр хийх аялан тоглолтоо Монголоос эхлүүлэхээр болсон баяртай мэдээг бид өмнө нь дуулгасан билээ. Тэгвэл тэрбээр энэ сарын 28-нд Улаанбаатарт буун ирэх гуравдугаар сарын 1-нд нийслэлд “Remember the Time” тоглолт хийхээр товоо зарлаад байгаа юм. Уг тоглолтын тасалбар 40, 80 мянган төгрөг бөгөөд VIP тасалбар нь 120 мянга аж. Тасалбар энэ сарын 10-наас эхлэн худалдаанд гарах нь ээ.
XVII жарны ялгуусан хэмээх модон морин жилийн “Завханчуудын их золголт – 2014” арга хэмжээ энэ сарын 13-ны 16:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.
Их Британийн хөвгүүдийн “One Direction” хамтлаг олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар 2013 оны хамгийн алдартай уран бүтээлчийг тэргүүлжээ
Кино сонирхогч, үзэгчдийн дунд хэдийнэ хүлээлт үүсгээд байгаа бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Анирлагч” уран сайханы кино өнөөдөр 16:00 цагаас “Тэнгис” кино театрд нээлтээ хийх юм. Уг киног телевизийн найруулагчаас кино урлагт хүч түрэн орж байгаа Д.Сангибат найруулсан бөгөөд киноны зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл нар бичжээ. Түүнчлэн киноны продюссерээр “Амар Медиа” продакшны захирал, жүжигчин, МУСТА Р.Адъяа ажиллажээ. Мөн киноны гол дүрд МУГЖ Д.Гүрсад, УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан, МУСТА Р.Адъяа, МУСТА Б.Баярсанаа, хөтлөгч, жүжигчин МУСТА Э.Ууганбаяр, жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг, мисс Х.Бадамгэрэл нарын авъяаслаг уран бүтээлчид тоглосон байна.
Дуу хөгжимд чинь сэтгэлээсээ дурлаж, түүгээрээ жигүүр хийж яваа мянга мянган залуучуудад тэнгэрт дүүлэх боломж олгосон “Universe best songs-2014” наадам зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ жил тус наадам нь “Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор зохиогдож байгаа бөгөөд нийт 700 гаруй оролцогч бүртгүүлсэн бөгөөд өнөөдөр наадмын эхний шалгаруулалт “UBS” телевизийн байранд эхлэж байгаа бөгөөд энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм.
Дуучин Л.Байзда урлагт зүтгэсэн 20 жилийнхээ ойд зориулж дөрвөн цуврал тоглолт хийхээр төлөвлөжээ. “Улаан сарнай” нэртэй амьд хөгжмийн тоглолтоо гэгээн хайрын өдөр буюу энэ сарын 14-нд хийхээр болжээ.
Загвар зохион бүтээгч бүрийн хүсэн хүлээдэг Нью-Йоркийн загварын шоунд загвар зохион бүтээгч Катя Зол оролцохоор болсон. Тэрбээр энэ сарын 6-13- ны хооронд “Mercedes Benz New York fashion week” олон улсын дизайнеруудтай өрсөлдөнө.
Швейцарын Юккаярвын Мөсөн буудал- Ice Hotel.Швейцараас хойш байдаг жижигэвтэр Юккасъярви хотод зочид буудлыг мөсөн блокоор барьж анх удаа 1990 онд нээсэн бөгөөд 2013 оны 12-р сарын 6-аас эхлэн ажиллаад 2014 оны 4-р сарын 13-ныг хүртэл ажиллана.Хоногийн 368 доллараас 1452 доллар хүртэл үнэтэй.Нийт талбай нь 5000 м.кв. 30 мянган тонн цас ба 4 мянган тонн мөс орсон 37 мянган зочид хүлээн авна.
Хүмүүс аялах ялангуяа гадаадын улс орнуудаар аялах гэдэг нь бүтэшгүй мөрөөдөл, давашгүй зардал, цаг хугацаа их шаардсан, мэдэхгүй зүйл ихтэй хэмээн сэтгэж энэ тухай бодохыг ч хүсдэггүй. Харин эхнэр бид хоёр тэгж боддоггүй харин ч боломж олдвол улс орнуудаар аялан өөр өөр соёл, өөр өөр хөгжил, өөр өөр ард түмний амьдралын хэв маягийг нүдээр үзэн, гараар барьж үзэхийг илүүд үздэг билээ. Энэ удаад бид Зүүн өмнөд Азийн дөрвөн улсаар буюу Тайланд, Лаос, Вьетнам, Камбожи гэсэн улсуудаар 10 хоногт аялаж үзэхээр зориг шулуудан гараад байна.
