“Оддын өвчнөөр” нэлээд хүндээр өвчлөөд буй дуучин Жастин Бибер ээлжит дуулианаа тарьлаа. Тэрбээр саяхан мансууруулах бодис хадгалсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодсон, хурд хэтрүүлсэн үедээ гэх мэт асуудлаас болж цагдаад саатуулагдсан. Тэрбээр энэ үйлдлийнхээ дараа өөрийн менежерийн хамт фэнүүдээсээ уучлалт гуйж байсан билээ.
Ангилал: Нийгэм
Талбай дээр зураг авч амьдралаа залгуулдаг Хүслэн, кино хийх туйлын хүсэлтэй Тэмүүжин, өртөөнөөс жүжигчин болох амлалт, мөрөөдөлдөө хөтлөгдөн хотод ирж зөөгч болсон Жавхаа нарын сонирхолтой учрал санаанд оромгүй сэтгэл хөдөлгөм үйл явдлаар дүүрэн өрнөх “Анхаар дотор чимээгүй” МУСК үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.
Монгол түмэн морин жилтэйгээ золгоод хэдхэн хонож байгаа энэ цаг үед, сайтынхаа нийт уншигчдад болоод түмэн олондоо хийморь бүхний дээдийг хүсэж “Харанга” хамтлагийн гоцлол дуучин МУСТА Х.Лхагвасүрэнгийн “Толин хул” хэмээх гайхалтай уран бүтээлийг толилуулж байна.
Холливудын нэрт жүжигчин, 46 настай Филип Сеймур Хоффман Манхеттен дэх гэртээ нас барсан байжээ.
Кино сонирхогчдын “Алтан хальс” холбооноос ээлжит кино өдөрлөгөө ирэх бямба гарагт хийх гэж байна. Энэ удаад Японы нэрт найруулагч Хироказү Кореэдагийн “Хойд нас” киног толилуулна.
Америкийн транссексуал Аманда Лепор бол 17 насандаа хүйсээ солиулж, улмаар маш олон удаагийн гоо сайхны хагалгаанд орсон нэгэн. Түүнээс гоо…
Үзэгчдийн дунд хэдийнэ хүлээлт үүсгээд байгаа бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Анирлагч” уран сайханы кино 2-р сарын 5-нд 16:00 цагаас “Тэнгис” кино театрд нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа юм. Уг киног телевизийн найруулагчаас кино урлагт хүч түрэн орж байгаа Д.Сангибат найруулжээ. Түүнчлэн киноны зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл нар бичсэн бол киноны продюссераар “Амар медиа” продакшны захирал, жүжигчин, МУСТА Р.Адъяа ажиллажээ.
Нийтийн дууны шинэчлэлийг харуулах, уран бүтээлийг чанаржуулахад өрсөлдөөн бий болгох, энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах зорилгоор зохион байгуулагдаж буй “Алтан хуур-2014” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 3-р сарын 2-нд зохион байгуулагдахаар товоо зарлаад байсан ч, хойшлогдон ирэх 04-р сарын эхээр зохион байгуулагдахаар болжээ.
“Мөхөшгүй Монгол” тоглолт ирэх сарын 21-23-ны өдрүүдэд болно. Гавьяат жүжигчин Д.Сосорбарам язгуур урлагийн таван хамтлагийг нэгтгэн хоёр жил дараалан хийсэн тоглолтоо энэ удаа цагаан сарын дараа хийхээр бэлтгэл ажилдаа оржээ.
Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ.
