Ангилал: Нийгэм

Хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн сүйт бүсгүй Ирина Шейк дотуур хувцастай юм уу усны хувцастайгаар зургаа авахуулаад сурчихсан нэгэн билээ. Харин хааяахан бүрэн нүцгэлдэг нэгэн юм. Энэ удаа тэрээр Испанийн VMAN сэтгүүлийнхэнд зөвшөөрлөө өгч, тус сэтгүүлийн 10 жилийн ойн дугаарт зориулан чармай нүцгэлжээ.

Ардын урлагийг хөгжүүлж, энх тайван найрамдлыг ахиулах уриан дор Хятадын олон улсын ардын урлагийн 9-р наадам 9-р сарын 13-25-ны өдрүүдэд Хубэй мужийн И Чан хотод болжээ. Дэлхийн таван тивийн 13 орны урлагийн хамтлаг, 300 гаруй уран сайханчид тус наадамд оролцсон байна.

Ийнхүү өнөөдөр маргааш буюу 27,28 нд тоглогдох тоглолтын тасалбар аль хэдийнэ дуусаж олон арван сонсогч фенүүд нь тоглолтын билетийг нь олж авч чадаагүйдээ сэтгэл дундуур үлдээд байсан учраас дахин нэг өдөр нэмэж тоглохоор болжээ.

Бидэнтэй хамт байдаг үзэгч олон, хамтран ажилладаг байгууллагууд, энэ салбарын хөгжлийн төлөө хүчин зүтгэж буй Монголын телевизийн салбарын үе үеийн мэргэжил нэгт уран бүтээлч, инженер техникийн ажилчдадаа Монгол улсад телевизийн өргөн нэвтрүүлгийн салбар үүсч хөгжсөний 46 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, аз хийморь, сайн сайхан бүхнийг МҮОНРТ-ийн нийт хамт олныхоо өмнөөс хүсэн мэндчилье.

Хүн байгаль дэлхийтэйгээ зүй зохисгүй харилцаж, ёс заншил, өв уламжлалаа умартсанаас үүсч болох эмгэнэл, эрсдэлийн талаар сонирхолтой байдлаар өгүүлсэн “Тоглоомын дүрэм” олон ангит уран сайхны кино NTV телевизээр есдүгээр сарын 30-наас гарч эхлэх гэж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Дөрвөн цагийн тал” хүндэтгэлийн цэнгүүн энэ сарын 27-нд буюу өнөөдөр Соёлын төв өргөөнд болно.

Испани улсын торремолинас хотод 1979 оны есдүгээр сард болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэрлэсэн байдаг аж.

Хэдхэн хоногийн өмнө болсон Монголын Зохиолчдын Эвлэлийн XV их чуулганаас шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр буюу буюу есдүгээр сарын 26-ны өдөр анхны хуралдаанаа хийсэн байна.