Монголын кино урлагийн салбарын нэгэн төлөөлөл “Аврора энтертайнмент” нь “Наран мандах нутаг”, “Зүрхэнд гэрэлтэх од”, “Амьдралын амт”, “Гэрэл”, “Анхны болзоо”, “Цэцэг”, “Өвөө би танд хайртай” гэх мэт богино болон бүрэн хэмжээний кинонууд, “Одноогийн ток шоу”, “60 секунт” хөгжөөнт шоу зэргээрээ үзэгчдэд эчнээ танил болсон билээ. Тус хамт олны шинэ уран бүтээл “The Call” нэртэй сэтгэхүйн аймшгийн жанрын бүрэн хэмжээний уран сайхны кино аравдугаар сарын 3, 4 Тэнгис, Өргөө кино театруудад нээлтээ хийх гэж байна.
Ангилал: Нийгэм
“ЗУУН МЯНГАН ЯРУУ НАЙРАГЧ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨ” нэртэй дэлхий нийтийг хамарсан 550 үйл явдал 100 улсад нэгэн зэрэг болж байна. Манай улсын хувьд 9-р сарын 26-27-ний өдрүүдэд МУИС, МУБИС, СУИС, “Гурван Эрдэнэ”, “Их Монгол”, “Их Засаг” зэрэг их дээд сургуулиудад яруу найргийн чөлөөт уншлагууд болсон бол өнөөдөр Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн Бурхан багшийн дуганд болж байгаа бөгөөд интернэтийн сүлжээгээр АНУ-ын Сан Франциско хот дахь зохион байгуулах төвтэй шууд холбогдох юм.
Үнэхээр бусдаас илүү онцгой, илүү сонирхолтой байж чаддаг “Х-Түц” продакшны цоо шинэ хошин шоу, энтертаймент тоглолт өнөөдрөөс эхлэн өдөр бүр 19:00 цагаас “Соёлын төв өргөө”-ний тайзнаа тоглогдох юм.
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Сувдан даруулга” өгүүллэгийг тун удахгүй цэнхэр дэлгэцээр унших нь ээ. Учир нь уг зохиолоор олон ангит кино хийх гэж байгаа бөгөөд тун удахгүй SBN телевизээр гарах юм байна.
Хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн сүйт бүсгүй Ирина Шейк дотуур хувцастай юм уу усны хувцастайгаар зургаа авахуулаад сурчихсан нэгэн билээ. Харин хааяахан бүрэн нүцгэлдэг нэгэн юм. Энэ удаа тэрээр Испанийн VMAN сэтгүүлийнхэнд зөвшөөрлөө өгч, тус сэтгүүлийн 10 жилийн ойн дугаарт зориулан чармай нүцгэлжээ.
Холливудын жүжигчин бүсгүй Гвинет Пэлтроу 10 жил нөхөр Крис Мартинтайгаа аз жаргалтай, тогтвортой амьдарч буй билээ. Тэрбээр нэгэн ярилцлагадаа хууралт бол гэр бүлээ цуцлуулах шалтгаан биш гэж хэлжээ.
Ардын урлагийг хөгжүүлж, энх тайван найрамдлыг ахиулах уриан дор Хятадын олон улсын ардын урлагийн 9-р наадам 9-р сарын 13-25-ны өдрүүдэд Хубэй мужийн И Чан хотод болжээ. Дэлхийн таван тивийн 13 орны урлагийн хамтлаг, 300 гаруй уран сайханчид тус наадамд оролцсон байна.
Ийнхүү өнөөдөр маргааш буюу 27,28 нд тоглогдох тоглолтын тасалбар аль хэдийнэ дуусаж олон арван сонсогч фенүүд нь тоглолтын билетийг нь олж авч чадаагүйдээ сэтгэл дундуур үлдээд байсан учраас дахин нэг өдөр нэмэж тоглохоор болжээ.
Бидэнтэй хамт байдаг үзэгч олон, хамтран ажилладаг байгууллагууд, энэ салбарын хөгжлийн төлөө хүчин зүтгэж буй Монголын телевизийн салбарын үе үеийн мэргэжил нэгт уран бүтээлч, инженер техникийн ажилчдадаа Монгол улсад телевизийн өргөн нэвтрүүлгийн салбар үүсч хөгжсөний 46 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, аз хийморь, сайн сайхан бүхнийг МҮОНРТ-ийн нийт хамт олныхоо өмнөөс хүсэн мэндчилье.
Хүн байгаль дэлхийтэйгээ зүй зохисгүй харилцаж, ёс заншил, өв уламжлалаа умартсанаас үүсч болох эмгэнэл, эрсдэлийн талаар сонирхолтой байдлаар өгүүлсэн “Тоглоомын дүрэм” олон ангит уран сайхны кино NTV телевизээр есдүгээр сарын 30-наас гарч эхлэх гэж байна.
