Морин хуур модон цартай болсноос хойш Монголын олон арван хөгжим урлаачид энэхүү хөгжмийг мэргэжлийн болон нэг стандартыг болгохыг хичээсээр морин хуурын нэг хэмжээг тогтоосон юм. Ингээд доорх үр дүнд хүрчээ.
Ангилал: Видео
Монгол үндэстний хөгжмийн зэмсэг мөн. Морин хуур өнө удаан түүхтэй, аль эрт 13-р зууны эхэнд даруй Монгол үндэстний хүн ардын дунд өргөн дэлгэрсэн юм. Морин хуурын дэлгэрсэн нутаг орон нь адил бус байдгийн улмаар, түүний нэр, хэлбэр төрх, дууны өнгө, хөгжимдөх арга нь ч өөр өөрийн онцлогтой байдаг. Монголчууд суурьшсан ихэнх нутагт уг хөгжмийн зэмсгийг морин хуур гэж нэрлэж байхад, Өвөр Монголын зарим нутагт цоор гэж нэрлэх тал байдаг.