Ангилал: Видео

Монгол улс анх үүссэн Хүннүгийн үеээс уламжлагдан ирсэн морин хуур гэгч хөгжмийн зэмсэг нь гэрийн хөгжмөөс тайзны хөгжим болон хөгжиж дэлхийн олон улсад сурталчилаад зогсохгүй энэ гайхамшигт хөгжмийн зэмсгээ Монгол улс НҮБ-ийн ЮНЕСКО-д “Дэлхийн оюуны биет бус соёлын өв”-өөр бүртгүүлсэн нь гайхамшигта

Зураач, уран барималч Б.Ал­тан­чимэг амьтны яс, эврээр морин хуур урлажээ. Уг морин хуурын царны хэсэгт 20 үхрийн далны яс орсон бол ишийг нь янгирын эв­рээр, толгойг нь аргаль, угалзын эврээр, чихийг нь оонын эврээр хийжээ.

Монголын хамгийн жижигхэн морин хуур долоон сантиметр өндөр. Түүнийг бүтээсэн сийлбэрч Д.Хуягттай ярилцлаа. Тэрээр шүдэнзний хайрцагтай андуурам бүтээлээ “өлгийдөөд” удаагүй. Усан болон газрын хээгээр хайрцгийг нь чимж, жирийн морин хуурыг 17-18 дахин багасган бүтээжээ.

Морин хуурын гарлын талаарх Монголчуудын ойлголтыг үндсэнд нь хоёр ангилж болох юм.

Нэгд, олон жилийн туршид Монголын ард түмэн морин хуурын үүслийн талаар домог үлгэр хэлэлцсээр ирсэн. Жишээлбэл “Хөхөө Намжилын домог”, “Аргасун хуурчийн домог”, “Жонон харын домог” гэх мэт. Эдгээр домгийн гол санаа нь хүн, морь хоёрын харилцаа, үгээр хэлшгүй тэр сэтгэлгээнээс морин хуур үүссэн хэмээнэ.

Алдартай Эрэгтэй Хуурчид:
Түдэв
Түвдэн
Лувсан
Жамъяан
Дугаржав
Батчулуун
Батсайхан
Идэрбат
Цогбадрах

Шанаган хуур эрт дээр үеэс хун хуур, матар хуур, луу хуур, арслан хуур гэх зэргээр толгойд нь сийлсэн дүрсээр нэрлэж ирсэн түүхтэй. Гэхдээ эдгээр нь хил буюу нумгүй товшвор байснаа түүхэн хөгжлийн явцад хилтэй болж өөрчлөгдсөн. Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгуудад таван үе дамжиж ирсэн гэх матар, луу, арслан толгойтой шанаган хуурууд мэр сэр байдаг байна.

Морин хуур өнөөдөр дэлхий нийтэд танигдсан хөгжим болж чаджээ. Ялангуяа 1990 оноос хойш маш эрчимтэй хөгжиж байна. Өнөөгийн морин хуурын хөгжилтэй зайлшгүй холбогдож яригдах зүйл бол МУ – ын ерөнхийлөгчийн шагналт Морин хуурын чуулга билээ. МУ – ын Морин хуурын чуулга нь 1992 онд анхны тоглолтоо тоглож нээлтээ хийж өнөөгийн морин хуураа болон монголын үндэсний урлагаа дэлхийн 3 тивийн 30 гаруй улс оронд таниулан ихээхэн өндөр үнэлгээ аваад байгаа 30 гаруй уран бүтээлчидтэй чуулга билээ.

Морин хуурыг тоглох техник арга барилын талаар танилцуулья.
Морин хуурыг суугаа байдалтай, биенээс хагас хөндий барина. Зүүн гарын дөрвөн хуруугаар, зарим тохиолдолд эрхий хуруу оролцон тоглоно. Нэг хоёрдугаар хурууны хумсны толиогоор буюу хумс махны завсраар, гурав дөрөвдүгээр хурууны өндгөөр дотогш түлхсэн маягаар тоглоно. Хурууны байрлал болон дотогш түлхэх хөдөлгөөн нь морин хуурны ишнээс хол зайтай өндөр байдгаас шалтгаалдаг бөгөөд хуруунаас маш их хүч гардаг. Баруун гарын хувьд нумт хөгжимд тоглогддог штрихийг тоглоно.

Морин хуурын хөг нь дөрвөц буюу цэвэр кварт, товч буюу цэвэр квинт хөгөөр хөглөгддөг ба тавц хэмээх жонон хөг, дөрвөц цахар буюу солгой хөг гэдэг. Морин хуурын энэхүү хөг тонныг монголчууд хэрхэн яаж тааруулж байсныг мэдэх боломжгүй юм. Хуурчид бидний үзэж байгаагаар цаг агаарын нөхцлөөс шалтгаалж түнгэсэн буюу дор хөгөөр, шингэн буюу дээр хөгөөр тоголдог байсан юм байна.

Морин хуур модон цартай болсноос хойш Монголын олон арван хөгжим урлаачид энэхүү хөгжмийг мэргэжлийн болон нэг стандартыг болгохыг хичээсээр морин хуурын нэг хэмжээг тогтоосон юм. Ингээд доорх үр дүнд хүрчээ.