Авъяаслаг Германчууд уралдаанд оролцож монголын үндэсний урлагийг таниулж байгаа энэ залууг н.Хосбаяр гэдэг. Дэлхийн өнцөг булан бүрт монгол ёс заншил, соёл урлагийг танилж байдаг олон гайхалтай авъяаслаг залуус байдгийн нэг нь тэр болж байгаа юм.
Ангилал: Нийтийн дуу
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй хөөрхөн царайг чинь
Үзээд үзээд ханашгүй, ай нь үнэн хө
Ааш байгаад Ванлий гэдэг чинь
Амрагийн сэтгэл ээ хөхө
Агаар тэнгэрийн дөрвөн дагиний нэг нь гэнэ шүү хөхө
Ааш байгаад Ванлий хуарын Буянхишиг да лам чинь хө
Арын хийдийн Ванлий шүтээний нэг нь л гэнэ шүү хө
Бор торгон хантаазыг ээ хө
Бороо болоод цас хоёрт өмсөөд дуусав аа хө
Алсын газрын зэрэглээ нь хө
Адуу шиг мал шиг торолзоно
Алиа хонгор хүүгээ хө
Айсуй байхад нь баярлалаа
Хулсан ташуур нь байгаасай
Хуруундаа өлгөөд явах юмсан
Хууль цаазгүй ч болосой доо л хүү минь ээ хө
Хуучин нутаг Яруудаа буцах юмсандаа яая даа байз
Цэн цэнгий зэлээ шиг өнгөрөх
Цаг цагийн урсгалд нь болвол доо хө
Сэргэлэн цовоо чамайгаа гэсэн
Сэтгэлийн толин сэвтээ нь үгүй ээ
Суман дэлтэй хээр морь нь
Сумнаас хурдан дүүлээд байна аа хөхө
Сүр муутай тэр нэг залуу чинь
Энд ч үгүй тэнд ч үгүй яа хөхө
Хүдэн татсан сарьдаг байна аа хө
Хүний нутгийн хангай юу даа хө
Хүслэн татсан амраг тэр минь хө
Хүрэн зүрхний уяа юу даа хө
Алд алдын торгон хадгийг
Задлаж суунаа Алгирмаа яа хөө
Анхны нөхөр Алтансүхтэй
Амьдралынхаа замыг холбосон оо хөө