Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ
Сонгодог урлаг

Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ

Урлаг Урлаг11/07/2025Шинэчлэгдсэн:11/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын Волга мөрний хөвөөнөө Оросын дуурийн алдарт тенор, Ардын жүжигчин Сергей Яковлевич Лемешевийн олон улсын дуурийн залуу дуулаачдын IV уралдаан болж өндөрлөлөө.

Ленинградын Бага театрын “Травиата” (1951), Оросын Большой театрын “Вертер” (1957) дууриудын найруулагч С.Лемещевийн мэндэлсэн эртний Тверь хотноо болсон уралдааныг ОХУ-ын Соёлын яамны ивээл дор Тверь мужийн Засгийн газар, Соёлын яамнаас дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.

Тверийн Улсын эрдмийн филармонид болсон уг уралдааны гала тоглолтод ОХУ-ын Гнесиныхны нэрэмжит Хөгжмийн академийн сонгодог дуурийн урлагийн магистрантурын төгсөгч, дуурийн дуучин, баритон Б.Доржнамжин С.Лемещевийн олон улсын дуурийн дуулаачдын IV уралдааны финалист бөгөөд дипломант, Казахстан улсын Астанагийн ДБЭТ-д гоцлон дуулж буй манай шилдэг баритонуудын нэг болох Х.Мөнхтүвшин нар оролцож, гутгаар байрын шагнал хүртжээ.

Энэхүү уралдаанд ОХУ, БНХАУ, Монгол Улс, Казахстан, Беларусь, Армени, Узбекистан, Абхаз улсуудаас шалгарсан дуучид нийт гурван шатанд Оросын бөгөөд дэлхийн хөгжмийн сонгодог бүтээлүүдээс дуулж хасагдах зарчмаар өрсөлдсөн бол олон улсын шүүгчдээр “Accademia Granforte” уран сайхны удирдаач, профессор Агакулиев Эльхан (Герман), Сербийн нэрт баритон, Белградын дуурь, бүжгийн “Мадленианум” театрын захирал, профессор Никола Мияилович (Серби)” Швейцарын “Тайзны урлагийн удирдлага”-ын ерөнхий захирал, Сонгодог урлагийн Аспендос наадмын захирал бөгөөд зөвлөх, Венецийн “Dimensione Lirica” удирдах зөвлөлийн гишүүн Виктор Бокман (Швейцар) нар ажиллассан байна.

Б.Доржнамжин, Х.Мөнхтүвшин нарын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон орны дуурийн дуулаачдын чансааг сорьсон олон улсын уралдаануудад өөрийн эх орноо нэр төртэй төлөөлөн оролцож, дуулах ур чадвараа гайхуулан таниулж буй, яах аргагуй манай туршлагатай мэргэжлийн дуучид юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуурь Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн дуурийн дуучдыг чансаагаараа тэргүүлж байна

31/07/2025
Сонгодог урлаг Урлаг

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

30/07/2025
Балет Урлаг

Монголын балетчид Японд тоглоно

29/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Victoria’s Secret” брэндийн загварын шоуг энэ жил дахин зохион байгуулна

02/08/2025

Америк болон Өмнөд Солонгосын жүжигчдийн хамтарсан шинэ кино 2026 онд цацагдана

02/08/2025

“Айраг фестиваль” наймдугаар сарын 8-ны өдөр Булган аймагт болно

02/08/2025

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025

“K-pop Demon Hunters”-аар кино хийнэ

01/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.