Ангилал: Поп, R&B

Баянхаанай ууламнай
Бугын урамдаат нютаг
Анханай саhанаар яаранхай
Ахай абагайн нютаг

Дөнгөж өнөөдөр цолоо зүүгээд
Догдлох сэтгэл баяраар дүүрэн
Болзоот янаг чамдаа өнөөдөр
Байлдагчийн сэтгэлээс дуулж сууна

Авьяас билгийн нууцыг нээж
Ажиллах урлахын үйлэнд сургасан
Алтан гартай ариун дээд
Ардын багш миний багшаа

Чамайг би цэцэг цэцэгийн сайхан сарнайхан гэвэл
Салхин найз нь байж таарна
Урьхан хонгор аялгуунд минь
Уяраад л
Ургах
Ув улаахан сарнай юу даа чи

Гэгээн зөвлөл орны
Найртай сайхан тусыг
Нэгэн хүүтэй эхийн
Хайртай зүйрлэм сэтгэлийг

Урин хавраар ургаж соёолсон
Усны шувуудтай уралдаж нахиалсан
Нүд баясгаж ногоорон найгасан
Нүцгэн талыг нүүж бүрхсэн

Хөнгөн жигүүр ургаж гүйцээд
Холын тэртээг шувууд зорилоо
Онгон насны минь хосгүй учрал
Хайрын дээдээр чамдаа даслаа

Дархан хилэээ хамгаалахад
Дагаад гардаггүй ч алсхан суугаа
Даамай хайрын халуун илчээр
Дандаа чамтайгаа хамт явдагсан

Униар дундаа сүүмий хөхрөх
Уулсын дундаа ээжий минь суугаа
Уургийн улаан цайгаа самраад
Хүүдээ аяглан хүлээн суугаа

Буурал дэлхий
Буруу эргэхгүй
Бурханы нөмөрт
Буянаа дундлахгүй