Сэтгэл гэгэлзээд байна хаашаа ч юм бэ яараад
Над руу хүн болгон мишээгээд байх шиг
Улам хөөрхөн болжээ гэж найзууд чихэнд шивнэнэ
Үнэндээ юунаас болж догдлоод байгаа юм бол доо
Ангилал: Хип Хоп
Орчлонгийн тансагхан цэцэгнээс
Таны минь үнэр гоё
Хүн бүрийн инээмсэглэлээс
Хамгийн хөөрхөн нь таны мишээл
Алтан нарны ээх нь халуун боловч
Амин ээжийн минь хайртай яаж зүйрлэх вэ?
Үүрдийн үүрд үрээ л гэсэн
Үзэсгэлэн гоо ээждээ би хайртай
Дэрвэн дэрвэн ижилссэн дэгдээхэй балчир он жилүүд минь баяртай
Дарвин дарвин шуугисан даанч гэгээхэн нас минь баяртай
Сурахын хүслээр жигүүрлэсэн билгийн саруул өргөө минь
Сурагч насаараа гоёсон бэхэн цэнхэр өдрүүд минь баяртай
Гэгээн хайраа дурсаад цээжинд хөндүүр зүрх минь цохилно
Чи дэргэд байхгүй болохоор өнчин сэтгэлийг уйтгар нөмөрнө
Гомдол гунигийн манан бүрхсэн нүднээс
Гансран үгүйлсэн хайрыг чи хараач
Чамайг явсаны дараа би бүгдийг ойлгосон
Би чамд хайртай хэвээрээ…
Надад хайртай хэвээрээ
Чимээгүйхэн догдлон явна уу даа чи
Хүсэл мөрөөдөл чинь хааш нь дагуулна вэ
Хайр минь тэр өдрийг би дурсан бодож байна
Тэгэхэд чи минь зөөлөн илбэх салхинд
Найган бүжих цэцэгсийн дунд
Дур булаам хөөрхөн инээмсэглэн
Хайр гэрэлтсэн сайхан харцаар
Намайг ширтэн зогсож байж билээ
Ээрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан ч юм уу?
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан ч юм уу?
Би ганцаараа чамайгаа санан санасаар
Цасан ширхэг эргэлдэн будран буулаа
Хайлах цасны ширхэг бүрт нь хайраа би шингээж
Зүрхнээс урсах нандин үгээ чамдаа хэлэхсэн
Сайн уу хонгор минь юу байна
Чамайг санаад зүүдлээд зүрхэнд үгүйлэгдээд байна
За тэгээд амьдрал дажгүй сэтгэл санаа давгүй юу
Би яахав байж л байна ганцаар тэгээд л явж л байна
Өдөр бүрийг өнгийн цэцэгстэй зүйрлэж будаад л
Жаргалтай байсан хайртай байснаа дурсаад л
Хааяа уйлаад л хайрын дуунд уяраад л
Хундага дарс хатуухан хайраа мартаагүй явна
Яг тэгэхэд би чамдаа анх дурлаж байсан юм уу
Чи надтай мэндлээд инээхэд миний сэтгэл зүрх догдолсон
Тэгэхэд чи тэнгэрийн орны ихэмсэг гүнжхэн юм шиг
Дурлалдаа шатсан харцыг минь анзаарч харалгүйгээр зөрсөн