Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Anemone-Behen tsenher odruud
Дуу хөгжим

Anemone-Behen tsenher odruud

Урлаг Урлаг04/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэрвэн дэрвэн ижилссэн дэгдээхэй балчир он жилүүд минь баяртай
Дарвин дарвин шуугисан даанч гэгээхэн нас минь баяртай
Сурахын хүслээр жигүүрлэсэн билгийн саруул өргөө минь
Сурагч насаараа гоёсон бэхэн цэнхэр өдрүүд минь баяртай

Дурсамж дүүрэн дэвтэртээ сүүлчийн хонхны дуу цагинаад
Дурсгалт зургийн цомогт минь сүүдэргүй инээд цалгина
Ай миний бэхэн цэнхэр өдрүүд
Аялгуу дүүрэн сурагч нас минь баяртай (баяртай)

Анхны гэнэхэн хайр, эмзэг ариухан дурлал минь баяртай (баяртай)
Амьдралд яаран тэмүүлсэн итгэл цагаахан мөрөөдөл минь баяртай
Хаврын цэцэг шиг өссөн ангийн олон нөхөд минь
Намрын шувууд шиг ижилдсэн нэгэн үеийн андууд минь баяртай

Дурсамж дүүрэн дэвтэртээ сүүлчийн хонхны дуу цагинаад
Дурсгалт зургийн цомогт минь сүүдэргүй инээд цалгина
Ай миний бэхэн цэнхэр өдрүүд
Аялгуу дүүрэн сурагч нас минь баяртай
Дурсамж дүүрэн дэвтэртээ сүүлчийн хонхны дуу цагинаад
Дурсгалт зургийн цомогт минь сүүдэргүй инээд цалгина
Ай миний бэхэн цэнхэр өдрүүд
Аялгуу дүүрэн сурагч нас минь баяртай, баяртай, баяртай

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Britney” цомгийн 25 жилийн ойд зориулан өмнө нь нийтэд хүргэж байгаагүй таван дууг цацжээ

10/11/2026
Дуу хөгжим Урлаг

Мэрайя Кэри 2027 оны “Live at Powderham” хөгжмийн наадмын гол одоор оролцоно

10/11/2026
Дуу хөгжим Урлаг

Стэнфордын их сургууль BTS хамтлагийн RM-ээс сэдэвлэсэн хичээл зааж эхэлжээ

10/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Britney” цомгийн 25 жилийн ойд зориулан өмнө нь нийтэд хүргэж байгаагүй таван дууг цацжээ

10/11/2026

Мэрайя Кэри 2027 оны “Live at Powderham” хөгжмийн наадмын гол одоор оролцоно

10/11/2026

Стэнфордын их сургууль BTS хамтлагийн RM-ээс сэдэвлэсэн хичээл зааж эхэлжээ

10/11/2026

Элтон Жон нөхөртэйгөө хамт согтууруулах ундаагүй оргилуун дарс АНУ-ын зах зээлд гаргалаа

10/11/2026

ФОТО: “Love letters” драмын жүжгээс

10/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.