Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Реппер Снуп Догг АНУ-ын багийн “хүндэт дасгалжуулагч” болжээ
Оддын амьдрал

Реппер Снуп Догг АНУ-ын багийн “хүндэт дасгалжуулагч” болжээ

Урлаг Урлаг12/12/2025Шинэчлэгдсэн:12/12/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн реппер Снуп Догг ирэх онд болох өвлийн Олимпын наадамд оролцох АНУ-ын баг тамирчдын “хүндэт дасгалжуулагч”-аар томилогджээ.

АНУ-ын Олимп, Паралимпын хорооноос /USOPC/ пүрэв гарагт мэдэгдсэнээр, өдгөө 54 настай тэрбээр Америкийн тамирчдыг талбайн гадна дэмжих сайн дурын үүрэг гүйцэтгэх ажээ.

Снуп Догг өнгөрсөн онд Парист болсон зуны Олимпын үеэр АНУ-ын томоохон төлөөлөл болж, NBC телевизийн Олимпын нэвтрүүлгийн тусгай сурвалжлагчаар ажиллаж байснаас гадна 2028 оны Лос-Анжелесын Олимпын тугийг хүлээн авах ёслолын үеэр ая дуугаа өргөсөн юм.

“Америкийн баг тамирчид бол жинхэнэ одууд – би зүгээр л хөгжөөн дэмжих, урам зориг өгөх, магадгүй талбайн гаднаас багахан зөвлөгөө өгөх байх” гэж “Дасгалжуулагч Снуп” хэлжээ. Өвлийн Олимп Италийн Милан, Кортина хотуудад 2026 оны хоёругаар сарын 6-22-ны хооронд болох юм.

Снуп Догг Америкийн тамирчдыг дэмжих, урам зориг өгөхөд тус дөхөм болохын төлөө “өөрийн өвөрмөц хошин зан хийгээд зүрх сэтгэлээ зориулна” гэж USOPC мэдэгдсэн бол тус байгууллагын гүйцэтгэх захирал Сара Хиршланд хип-хоп одын “Олимп, Паралимпын хөдөлгөөний талаарх хүсэл тэмүүлэл нь бусдад нөлөөлөх чадалтай” хэмээн хэлжээ.

“Энэхүү баг бол авьяас чадвар, зүрх сэтгэл, эрч хүч гээд спортын хамгийн шилдгүүдийг төлөөлдөг. Хэрэв би үүнд өөрийн өчүүхэн хайр энэрэл, урам зоригийг өгч чадвал энэ нь миний хувьд ялалт юм” гэж Снуп Догг ярьсан байна. Жинхэнэ нэрийг нь Келвин Бродус гэдэг Снуп Догг бол Америк даяарх цэнгэлдэх хүрээлэнгүүдэд Америк хөл бөмбөг тоглох боломжийг хүүхдүүдэд олгох зорилготой Снупын залуучуудын хөл бөмбөгийн лигийг 2005 онд үүсгэн байгуулсан спортын томоохон хөгжөөн дэмжигч юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Дуучин PSY сэтгэцэд нөлөөлөх нойрны эм хууль бусаар худалдан авсан хэргээр шалгагджээ

12/12/2025
Оддын амьдрал Урлаг

Киану Ривз эзэнгүй муур, нохойг асран хамгаалах байр байгуулжээ

12/12/2025
Оддын амьдрал Урлаг

Өвөрмонголын жүжигчин Б.Баасанжав Монголд амьдрахаар болжээ

10/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Зендея, Роберт Паттинсон нарын тоглосон “The Drama” киноны трейлер цацагдлаа

13/12/2025

“Walt Disney”, “OpenAI” компаниуд лицензийн гэрээ байгуулжээ

13/12/2025

Эми Уайнхаусын эцэг охиныхоо найзуудыг шүүхэд өглөө

12/12/2025

Дуучин PSY сэтгэцэд нөлөөлөх нойрны эм хууль бусаар худалдан авсан хэргээр шалгагджээ

12/12/2025

Дуучин Ц.Энгүүн “Dazed 100” жагсаалтад багтлаа

12/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.