Хайр минь чи ойлгооч
Учир нь би ахиад чамтай
Тэр нэгэн үдшийн бороонд
Хоёул норон хайрыг дуулмаар
Ангилал: Хип Хоп
Солонгын гэрэл мэт сайхан хатагтай
Сормуусаараа надруу дохих шиг
Санаа бодлоос минь сарнихгүйнээ чиний минь төрх
Уран гоолиг биеэр нь би уургалаад түүнийг авахыг хүсч байна
Орсон бороон дуслууд гэзгийг чинь гоёсон
Охин чиний инээдэнд би хязгааргүй дуртай
Надад өгсөн энэ хайр чинь сэтгэлд минь эгшиглэнэ
Намайг үнссэн уруул чинь санаанаас хэзээ ч гарахгүй
Бусдын нутаг хэдий жаргалтай байвч
Бууж тордох надад хүслийн төдий
Будант тэнгэр хэдий хязгааргүй ч
Буцаж нисэх надад алгын төдий
ДЭРГЭДҮҮР ӨНГӨРӨХ ОХИН ЧАМАЙГ
ДЭМИЙ БИ ХАРААГҮЙ ЮМ
ТАЙВАН СЭТГЭЛЭЭ БАРЬЖ ЧАДААГҮЙ Ч
ТАНИЛЦАХ ХҮСЭЛ ТӨРСӨН ЮМ
Алхаж явахад амьдрал сайхан
Азгүй ч байсан сугалаад үзвэл
Ахин дурлаад бүтэлгүйтсэн ч
Дэгжин сайханд чинь сээтэн хаях юм baby
Хатаж гандсан намрын цэцэгс шиг
Хайр минь чи юунд гуниглаав
Хавартаа эргээд ургах болохоор
Харамсаж огтхон ч шаналах хэрэггүй
Чамд дурлахыг зөвшөөрөөч бүсгүй минь
Сэтгэлдээ хайрлах зай байхгүй ч гэлээ боломж олгооч
Нүдийг минь ичингүйртэл гоо царайг чинь шүтэн биширч
Чамайг удаан ширтэхийг минь зөвшөөрөөч танихгүй бүсгүй минь
Дурласан сэтгэл минь дундрахгүй
Дуулим хорвоод чамтайгаа л амьдарна аа
Хөөрхөн алаг үртэй болчихоод
Хотоор гурвуулаа зугаалах болно
Халуун дэндүү харц гэвэл чинийх байсан
Хариу нэхээгүй хайр гэвэл минийх л байсан
Даан ч хөнгөхөн сэтгэл гэвэл чинийх л байсан
Хүслээ дагасан зүрх гэвэл минийх байсан