Ангилал: Хип Хоп

Халуун дэндүү харц гэвэл чинийх байсан
Хариу нэхээгүй хайр гэвэл минийх л байсан
Даан ч хөнгөхөн сэтгэл гэвэл чинийх л байсан
Хүслээ дагасан зүрх гэвэл минийх байсан

Хавар орой зүүдэнд минь хааяа чи ирдэг
Хайрын тухай дууг дэндүү сайхнаар дуулдаг
Халуун дотно дүр чинь холдон холдсоор замхарахад
Хагацах дургүй зүүднээсээ арай ядан сэрдэг