Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Сүнс – Цаг нь болоогүй хайр – Suns – Tsag ni boloogui hair
Дуу хөгжим

Сүнс – Цаг нь болоогүй хайр – Suns – Tsag ni boloogui hair

Урлаг Урлаг23/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хатаж гандсан намрын цэцэгс шиг
Хайр минь чи юунд гуниглаав
Хавартаа эргээд ургах болохоор
Харамсаж огтхон ч шаналах хэрэггүй

Сэтгэлд үлдсэн хэнзхэн дэлбээ
Сэрүүн шөнөөр эргэн сэрнэ ээ
Түрхэн зуурын зовлон мартагдахад
Тэвэр тэвэрээр сарнай чамаас ургана

Дахилт:
Тэр цагт бүгд чамайг харна
Тэнгэрийн од ч бас чамд дурлана

Цаг нь болоогүй учирлын төлөө
Цагаасаа эрт шаналах хэрэггүй
Цаг нь болоогүй учирлын төлөө
Цагаасаа эрт шаналах хэрэггүй

Хүсээгүй зовлонгийн үүд хаагдахын цагтъ
Хүслийн чинь зоргоор хайр дэлбээлнэ
Мартагдах шахсан чиний дурлал
Маргааш болоход ховорт тооцогдоно

Ирээгүй хайрын төлөө чи минь
Эхэр татан уйлах хэрэггүй
Хүсэн хүлээж ирсэн хайр чинь
Хүний орчлонд өөрөө ч чамаас

Дахилт:

Энэ л үед бүгд чамайг дурсан
Энхрий цэцэгс ч бас чамд дурлана
Цаг нь болоогүй учирлын төлөө
Цагаасаа эрт шаналах хэрэггүй
Цаг нь болоогүй учирлын төлөө
Цагаасаа эрт шаналах хэрэггүй

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Bold Remix” цомог CD, пянз хэлбэрээр гарчээ

25/09/2026
Дуу хөгжим Урлаг

Блюз хөгжмийн домог Бобби Раш: Би энэ бүхний өвөө нь

24/09/2026
Дуу хөгжим Урлаг

Бруно Марс “Spotify”-н сонсогчдын тоогоор тэргүүлж байна

24/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кэтрин Зета-Жонс 57 нас хүрлээ

25/09/2026

Академийн музейд “The Horror Show” үзэсгэлэнг нээнэ

25/09/2026

“Тусгаар тогтнол: Бошиг сахигч”  түүхэн уран сайхны кино зөвхөн “Skymedia”-д байршина

25/09/2026

“Roxie” хамтлаг олон улсын циркийн фестивалиас мөнгөн цом хүртлээ

25/09/2026

Э.Мөнхбаяр: Морин хуурч хүүгээс Урлагийн гавьяат зүтгэлтэн хүртэлх амьдралаа Бетховены IX симфонитой зүйрлэнэ

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.