Амьдралын урсгалд хөтлөгдөн
Алгуурхан хөвөх гэнэн сэтгэл
Араншин ихтэй амьдралын ээдрээг
Аргадан байж туулахаас яах вэ
Ангилал: Хип Хоп
Наран нэвтлэм хуучин гэртээ
Намайг өсгөсөн миний ээжий
Хорвоод хайрлах ганцхан үрээ гээд
Хонгор хүүдээ бүхнээ зориулсан
Үнэхээр чи намайг огтхон ч мэдэхгүй
Үргэлж чамайг боддогийг минь ч бас мэдэхгүй
Үе үехэн хардгийг бас л чи минь мэдэхгүй
Үнэнч сэтгэлдээ мөрөөддөгийг минь ч мэдэхгүй
харанхуйг үргээж үүр цайх шиг чи минь
харцаараа зүрхэнд минь хайр гэрэлтүүлсэн чи минь
хайрыг амлуулж жаргал бэлэглэсэн чи минь
халуухан сэтгэлээ ичингүйрч нээсэн чи минь
Бид хоёрын учирсан тэр өдөр бороо шивэрч байсан
Хайрыг минь надтай цуг үлдээгээд явсан тэр өдөр харин цас хаялсан
Уйлж байхдаа чамаас гуйж байсан хайраа одоо дуу болгон чамдаа хүргэе
Хэрвээ чи минь миний өвөл юм бол
Хэзээ ч хайлахгүй цас би юм шүү
Хэний ч өмнө хэлээгүй нууц шиг
Хэнээр ч солихгүй зүрх чиний хайр
Алтан дэлхийн хөрсөн дээр ургасан булбарай цэцэг шиг
Энхрий танхилхан хөөрхөн жаалууд
Эрхэс тэнгэрийн мандал руу дүүлэн нисэх шувууд шиг
Эгдүүтэйхэн тэр хөөрхөн хүүхдүүд
Хүний хорвоод чамгүйгээр амьд яваад яах ч билээ
Хүслээ дагаад чамайг би санахгүй бол яах ч билээ
Хамт байсан гэрэлт өдрүүд
Хаа байсан жилийн тэртээ
Хайртай чи минь эзгүйрнэ
Намайг хардаг харцанд чинь хайртай
Намайг энхрийлдэг хүсэлд чинь хайртай
Намайг хүндэлдэг чамдаа би хайртай
Наддаа итгээрэй
Хэрвээ чамтай ахин таарвал
Хэлэх үг байна бүсгүй минь
Хэзээ ч билээ нэгэн хүнд
Хэлж байсан билүү энэ үгийг