Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Өмнөд Солонгосын к-поп цомгийн экспорт 2025 онд анх удаагаа 300 сая ам.долларыг давжээ
Дуу хөгжим

Өмнөд Солонгосын к-поп цомгийн экспорт 2025 онд анх удаагаа 300 сая ам.долларыг давжээ

Урлаг Урлаг16/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын к-поп цомгуудын экспортын хэмжээ өнгөрсөн онд анх удаа 300 сая ам.долларын босгыг давсан нь өнөөдөр /2026.01.16/ өглөө нийтлэгдсэн тус улсын гаалийн тоо баримтаас харагджээ. Тухайлбал, 2025 онд нийт 301.7 сая ам.долларын үнэтэй цомог гадаад зах зээлд экспортлогдсон нь өмнөх жилээсээ 3.4 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Япон улс энэ төрлийн хамгийн том зах зээл байж, 80.6 сая ам.долларын дүнтэй цомог импортолжээ. Дараа нь 69.7 саяар Хятад улс, 64 саяар АНУ тус тус удаалсан байна.

Японы импорт өмнөх жилтэйгээ харьцуулахад 10.2 хувиар буурсан ч Хятадынх 16.6 хувиар өсжээ. Үүний үр дүнд Хятад улс 2022 оноос хойш алдаад байсан дэд байраа АНУ-аас буцааж авсан байна.

К-поп цомгийн топ 10 импортлогчид Тайвань, Герман, Хонконг, Нидерланд, Канад, Франц, Польш улсууд багтжээ. Хэдийгээр экспортын үнийн дүн өссөн харагдаж байгаа ч борлогдсон цомгийн тоо ширхгийн хувьд дотоод болон гадаад зах зээлд сүүлийн хоёр жил дараалан буурсан байна.

Тухайлбал 2023 онд нийтдээ 120 сая ширхэг цомог борлогдож байсан бол 2025 онд 93.5 сая ширхэг болж буурсныг “Circle Chart” хөгжмийн зах зээлийн судалгааны байгууллага мэдээлжээ. Гол бууралт Өмнөд Солонгосын дотоодын зах зээлд ажиглагдаж байгаа юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.