Ангилал: Хип Хоп

Энхрий нэгэн тавиланг жаргал яагаад тойрсон гэж
Эгэл хүний заяа түүнд яагаад гомдсон гэж
Эмзэг сэтгэлийг аргадан инээх ёстой гэвэл
Ийм л төгсөлгүй жаргал байх ёстой гэж үү

Аз жаргал хайсан хос чулуу одон дээр дурлалцдаг гэнэ
Дурлалынхаа элч болгож солонго илгээж татлаа
Хөөрөн ниссээр хөх цэцэгс саран дээр ургадаг гэнэ
Хөлийн минь доор үүл хөвөрч би тэнгэрээр ниснэ