Ангилал: Хип Хоп

“Honey moon” хамтлаг нь 5 жилийн ойн босгон дээрээ энэ онд анхны цомгоо амжилттай гаргаж, хэд хэдэн дуундаа клип бүтээлгэж, үзэгчдийн хүртээлд хүргэсэн билээ. Тэгвэл цомгийн ээлжит уран бүтээл болгож, “Тэр залуу” шинэ уран бүтээлээ танилцуулж байна. Дууны үг, аяыг хөгжмийн продюсер Оки бичсэн бол клипийг “V” студийнхэн хамтлагийнхны шинэ дүр төрхийг тодотгож, шинэ санаа тусган үзүүштэйгээр хийж гүйцэтгэжээ.

Английн жүжгийн зохиолч У.Шекспирийн “Ромео Жульетта” шинэлэг өнгө төрхтэйгээр хоёр хоногийн дараа тайзнаа амилах гэж байгаа билээ.

Тэгвэл тус жүжгийн дууг Sweetymotion хамтлагийн дуучин Ц.Сарнай, “Бид4” хамтлагийн ахлагч, дуучин Б.Замбалгарав нар хамтран дуулжээ.

Монголын урлагт шинэ залуу уран бүтээлчид төрөн гарсаар байгаа. Тэдний нэг бол “Монголын хүүхдийн ордон”-оос урлагийн гараагаа эхлүүлж “Universe best songs” наадмын шилдэг оролцогчдын нэг болж чадсан дуучин Т.Цогсогмаа юм.

Монголын нийтийн дууны ертөнцөд залуу шинэ үеийнхэн хүч түрэн орж ирж буй энэ цаг үед өөрийн гэсэн өнгө аяс, дуу хоолойгоороо олонд танигдан буй залуу дуучдын нэг болох авьяаслаг уран бүтээлч Г.Даваадалайг эрхэм уншигчиддаа танилцуулан, шинэ дууных нь клипийг хүргэж байгаадаа таатай байна.

“Sweetymotion” хамтлагийнхан саяхнаас шинэ уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан оржээ. Хамтлагийн гурван бүсгүй энэ удаад уран бүтээлээ тун өвөрмөцөөр хүргэхээр зорьж, тус бүрдээ бие даасан хэд хэдэн дуу гаргахаар ажиллаж байна.