Ангилал: Хип Хоп

МУСТА дуучин Ж.Хишигдэлгэр эх дэлхийн усаа хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж хүүхэд залуучуудад усаа хайрлан хамгаалахыг уриалж байгаа талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Тэгвэл үзэсгэлэнт дуучин бүсгүй маань энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Алтан ураг” “Lord” хамтлаг болон “Сүмбэр энтертайменттай хамтран “Манан” хэмээх шинэхэн уран бүтээлээ сонсогчидод хүргэхэд бэлэн болсон байна.

Монголын урлагт өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр гарч ирсэн boyband хамтлагуудын нэг бол Motive хамтлаг билээ. Тус хамтлагийг бид олон сайхан уянгалаг дуунуудаар нь мэдэх болсон. Тэгвэл тус хамтлагийн дуучин Ганбаа ганцаарчилсан уран бүтээлээ гаргаж бишгүй олон хүний сэтгэлийг хөглөсөн билээ. Тэрээр энэ удаад аавдаа зориулсан “Зүрхний үргэлжлэл” дуугаа гаргаад байгаа юм.

Поп рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг дуучин Гэрэл “Намайг хайрлаад өгөөч” хэмээх шинэ уран бүтээлээ сонсогч түмэндээ өргөн барилаа. Тэрээр Герман улсад 15 жил ажиллаж, амьдарч уран бүтээлээ туурвиж буй тэрээр ‘”Тэр гэрэл нь чи өөрөө” хэмээх хоёр дахь цомгоо 2014 Герман улсад хэвлүүлжээ.

Монголын ард түмэнд гитар уйлуулагч хэмээн олны танил болж буй дуучин бол Тулгаа юм. Тэрээр “Universe best songs” наадамд оролцож олон мэргэжлтнүүдийн хараанд өртсөн гэхэд хэлсдэхгүй. Тухайн үед ХСИХ-ын олон нийттэй харилцах албанд ажиллаж байсан офицер залууд олон саналууд ирж байсны нэг бол “Нарны жим” ОАК-нд дүр бүтээх урилга байв. Тэрээр уг киноны гол дүрийн залуусын нэг бөгөөд киноныхоо дууг дуулсан цагаас хойш урлагт эргэлт буцалтгүй орсон гэдэг.