Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуучин Бритни Спирс бүх дууныхаа эрхийг 200 сая ам.доллараар заржээ
Дуу хөгжим

Дуучин Бритни Спирс бүх дууныхаа эрхийг 200 сая ам.доллараар заржээ

Урлаг Урлаг12/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

44 настай Бритни Спирс бүх дууныхаа эрхийг “Primary Wave” компанид 200 сая ам.доллар (713 тэрбум 200 сая төгрөг) -аар заржээ.

Тэрбээр “Baby One More Time”, “Oops!… I Did It Again”, “Toxic”, “Gimme More” зэрэг хит дуунуудаараа дэлхий даяар алдартай.

2024 оны нэгдүгээр сард Бритни Спирс “Би хэзээ ч хөгжмийн салбарт эргэн орохгүй” гэж мэдэгдэж байсан бөгөөд түүний хамгийн сүүлийн дуу нь 2022 онд Элтон Жонтой хамтарсан дуэт байжээ. Бритни Спирс нь бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай эмэгтэй уран бүтээлчдийн нэг бөгөөд 1999 оноос дебют хийснээсээ хойш нийт есөн цомог гаргасан байна.

“Primary Wave” нь Notorious B.I.G., Prince, Уитни Хюстон нарын дууны сангийн эрхийг эзэмшдэг юм.

Сүүлийн жилүүдэд Брюс Спрингстин, Жастин Бибер, Жастин Тимберлэйк, Шакира зэрэг алдартай уран бүтээлчид ч бас уран бүтээлийнхээ эрхийг зарж байв. Тухайлбал, Брюс Спрингстин 2021 онд “Sony” компанид 500 сая ам.доллараар дуунуудынхаа эрхийг зарсан. Жастин Бибер 2023 онд “Hipgnosis Songs Capital”-тай 200 сая ам.долларын гэрээ байгуулсан аж.

Бритни Спирс амьдралынхаа 13 жилийг аавынхаа хатуу хяналт дор өнгөрөөсөн бөгөөд энэ хугацаанд хувийн амьдрал, карьер, санхүүтэй холбоотой шийдвэр бие даан шийдвэр гаргах эрхгүй байсан ч энэ нь 2021 онд цуцлагдсан билээ. Бритни 2023 онд бусдын хяналт дор өнгөрүүлсэн он жилүүдээ илэн далангүй дэлгэсэн “The Woman in Me” дурсамж номоо гаргасан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.