Ангилал: Хип Хоп

Чамайг xэтэрxий xайрласан миний зүрx буруутай юу
Чам руу дэндүү тэмүүлсэн миний зүрx буруутай юу
Чиний сайxныг олж xсарсан миний xарц буруутай юу
Чин xайрыг минь ойлгож чадаагүй чи эсвэл буруутай юу

Зүрх минь бундан хэлбэртэй
Зүрхэн дэх хайр минь бурхан галбиртай
Үнсэх минь уруулын дардастай
Үгүйлэх минь нар саран явдалтай

Арван наймт минь битгий уйл
Ахиад дурлал ирнэ гэж итгээрэй
Бүтээгүй энэ хайрын шаналалыг
Бүлээн нулимсаар угаахгүй
Чамайг орхисон түүнийгээ мартаарай

Цагийн зүү намайг хүлээхгүй яарна
Цаг мөчтэй уралдан бүгдийг амжуулна
Амжилтын галт тэрэгнээс хоцрохгүй ээ
Ажил хэрэгч саналаар утас хангинасаар л

Дахин дахин ирэхгүй он жилүүд хөвөрсөөр
Дан давхар зовлон жаргал яаж ийгээд ээлжилсээр
Ахин ахин төрөхгүй хүний энэхэн орчлонд
Аз тавилан од хийморь нар сар шиг хэрэгтэй

Цэнхэр цусан будрах шдшээр
Чиний инээд худал санагдана
Багтай хүмүүс бүжих цагаар
Бадамлах гал зүрхэнд дүрэлзэнэ

Арга тасрахын даваан дээр итгэл мухардахын цагт
Амьд хэлээр ярих шиг бүгдийг ойлгон аргаддаг
Амин найзын дутуу зайг наддаа чи л орлодог
Аялгуу чи авралынхаа гарыг сунгах юм

У: Ээжээ би өчигдөр нэг залуутай Тэнгис-т кино үзэж байгаад танилцлаа.
Тэр их царайлаг бас дээр нь хөгжилтэй, Рок дуу сонсох дуртай бас урт үстэй
Маргааш орой уулзахыг надаас асуусан Хамтдаа цагийг өнгөрөөе гэж намайг урьсан
Татгалзмааргүй санал мэт санагдсан Та зөвшөөрөх ёстой ээж , би амласан