Цэнхэр үүлс тэртээгээс ирээд
Цэнгэг усан бороо цайрна
Нэг л өдөр зуныг авчирч
Намайг аргадан зөөлөн орлоо
Ангилал: Хип Хоп
Тэнгисийн эрэг дээр би ганцаараа
Тэртээд цахлай шувууд дуулсаар
Далайн давалгаан намуухан аялгуунд бүүвэйлэгдсэн
Сэтгэлээ би аргаданхан байна
Эрдэнийн сувдаар үелзэн мяралзах
Эрэг далайн зөөлөн ус хөлийг мимь үнсэнз
Сэвэлзэх салхины үзүүр миами аялгуу
Сэтгэл булаам уянгатай эгшиглэнэ
Анхны үнсэлтийн гашууныг мартахгүй
Амьсгалын тоолонд хайрласнаа мартахгүй
Амраглан явснаа андуурч мартахгүй
Амины үнэтэй дурлалаа мартахгүй
Яагаад ч надад ирэхгүй гэж санасан дурлал минь
Яргуй ургах цагаар намайг зориод ирнэ
Нялх ногооны үнэр шиг аядуу зөөлөн чамайгаа
Насан туршийн минь байгаасай гээд
Цэцэгт талын цэнхэр салхи
Чимээ чагнан түр саатах шиг
Нам гүм болох чинь
Ижий минь ирж явна уу даа
Өөр хэнд ч сөгнөөгүй тийм их хайраар
Өр зүрхэндээ чамайг би хайрлаж явсан
Дуу шиг амьдралын дарсанд согтож
Дурлалынхаа хөлд бүхнийг золиосолж байсан
Зүүдэндээ анх би чамайг харсан
Зөнгөөрөө чамтай учрахаа мэдэрсэн
Дуу хоолойг чинь тодоос тод сонсож
Дүр төрхийг чинь сэтгэлдээ би буулгасан
Өглөөний эртэч шувууд намайг юунд сэрээв дээ
Өдрүүд ээлжлэх орчлон дуунд юунд дурлуулав даа
Өгөөмөр шаргал наран бодолд юунд унагав даа
Өнчин зүрх минь уймарч учрал юунд шаналав даа
Дэвэн дүүлэх шувуухай чи
Далавчгүй бол тэнгэрт яанам бэ
Дэврэн догдлох сэтгэл минь
Хайргүй бол яанам бэ
Дурлалд эрхэлсэн гэнэн өдрүүд минь