Зөөлөн салхи хацрыг минь хайраар илбэж
Хувь тавилан чи бид хоёрыг хайраар учруулсан
Хос хун адил чамтайгаа би хамтдаа
Хорвоод ханьсах сайхан юмаа
Ангилал: Хип Хоп
Монос цэцэглэх цагаар би чамтайгаа
Харц тулгаранхан учирсан
Мойл хархан нүдэн чамтайгаа би
Учирсандаа азтай
Энгийн даруухан чи хэвээрээ
Эелдэг зантай шүү чи минь дөлгөөхөн
Зүрхийг минь догдлуулдаг чи минь хэвээрээ
Зүйрлэшгүй чамайгаа боддог хэвээрээ
Хайрт минь чамдаа би хайраа амлъя
Алс холын саран чамайг гэрэлтүүлдэг ч
Миний сэтгэл шиг чамайг хайрлаж чадахгүй
Намайг гэсний чинь төлөө хайраа өгсний чинь төлөө чамдаа амлъя
Хадгаа дэлгэн сүүгээн дээжилсэн
Ахмад настны буянт сургааль
Хажууд минь суугаа энхрий хань минь
Амьдралд багтсан хайрын мишээл
Зөөлөн уруулаар чинь үнсүүлэх би маш дуртай
Зөрүүд зан гаргаад аргадуулах би дуртай
Зөндөө ихээр саначихаад тэврүүлэх би бас дуртай
Зөөлөн бороонд чамтайгаа алхах дуртай
Дандаа чамайг хайрлаж явъя
Даруухан зангыг чинь дээдэлж явъя
Орчлонд учрахыг жаргал амтлаад
Онгон зүрхэндээ нандигнаж явъя
Амталж ханамгүй зөөлөн уруул чинь
Үүрийн гэгээтэй надаас буцлаа
Амлаж байдаг хайрын үгс чинь
Үдшийн бүрийд надтай ханьсдаг
Цэлгэр хаврын гэгээн өдрүүд
Чи бидэнд даанч уянгатай
Хүүхэд насаа сургуульдаа орхиод
Хүслийн харгуйгаа даллахад минь
Өчнөөн орой зөвхөн өөрийн тухай би
Чив чимээгүй гэрт бодолд автан хэвтлээ
Өнгөрсөн бүхнээ эргэн санахад одоо
Бүх л хүслээ гүйцээсэн шиг санагдана