Энэхэн төдий учрал дээрээс зовлон яахлаараа ирэв дээ
Энэ л халуухан хайрыг минь, жаргал яагаад эндүүрэв дээ
Мэдэхгүй нь би мэдэхгүй нь, мартаж чадахгүйгээ мэдэж байна
Миний үнэн үгийг минь өөрөөсөө чи олоорой
Ангилал: Хип Хоп
Зүүрмэглэх хун шиг тэр нэгэн орой
Зүүдний дагина шиг чамтай би учирсан
Хаврын бороо цэцэг эрхлүүлэх тэр цагаар
Хайрын бороо солонгорон байсан
Асгараад алганд ус тогтохгүй мэт
Алтан элс хурууны завсраар урсах мэт
Амьдарч хайрлаад дурлалын дууг мартах мэт
Аяархан холдсоор он жилууд урсана
Цэлмэг тэнгэрийн саран дор
Чилээж л сууна даа сэтгэлээ би
Чимх зуурын зүүд хойроо
Чимж л явна даа чамаараа би
Хэн хүнтэй би уулзмааргүй байна
Хэрүүл хайж би бухимдмааргүй байна
Цэнхэр дурдан алчуураа
Цэцэг навчаар гоёлоо доо
Цээжний янагаа санахад аа
Цэргийн хороо илхэн дээ
Армаг хүлэг нь гадаа ирэх шиг
Амгайгаа зажлаад үүрсэх нь сонсогдоно
Аглаг хангайн гэртээ орох шиг
Агь гангын үнэр анхилна
Хайрын мянган шувууд нь
Харцаар минь баясан жиргэнэ
Халуун хайрын домог нь Өнөөдөр эхэлнэ
Хатан нөмрөг цагаан шөнөөр
Солонгын гэрэл мэт сайхан хатагтай
Сормуусаараа надруу дохих шиг
Санаа бодлоос минь сарнихгүйнээ чиний минь төрх
Уран гоолиг биеэр нь би уургалаад түүнийг авахыг хүсч байна
Өршөөгөөрэй би чамаас ухаан бодол минь салахгүй нь
Удаан хүлээсэн цасан ширхэг нэг л өглөө орчих юм
Ухаангүй хайртай чамдаа би нэг л сонин дасчих юм
Уулсын оргил цас мөс нь цагаан өнгөөр хорвоог чимж
Удахгүй он солигдох мөч ирнээ