Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Энэтхэгт үйлдвэрлэсэн “Prada” брэндийн шаахай худалдаанд гарлаа
Хувцас загвар

Энэтхэгт үйлдвэрлэсэн “Prada” брэндийн шаахай худалдаанд гарлаа

Урлаг Урлаг16/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Италийн тансаг загварын брэнд “Prada” Энэтхэгийн уламжлалт Колхапури шаахайнаас сэдэвлэсэн хязгаарлагдмал тооны гутлын цуглуулгыг худалдаанд гаргахаар болсноо зарлалаа. Энэхүү шийдвэр нь уг загварыг Энэтхэгийн уламжлалт гар урлалыг хуулбарласан гэх хүчтэй шүүмжлэлд өртсөний дараа гарч буй.

“Prada” брэнд Энэтхэгийн Карнатака болон Махараштра мужийн арьс ширний хөгжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг (MoU) байгуулсны дараа уг гутлыг худалдаанд гаргахаар төлөвлөснөө мэдэгдсэн байна. “Соёлын өмчлөл зөрчиж ашигласан” хэмээн буруутгагдсан Прада брэндийн нийгмийн хариуцлагын газрын дарга Лоренцо Бертелли “Бид анхны үйлдвэрлэгчдийн стандарт ур чадварыг өөрсдийн үйлдвэрлэлийн арга барил, технологитой хослуулна” гэжээ.

Хэл ам дагуулсан энэхүү цуглуулга 2026 оны хоёрдугаар сард “Prada” брэндийн дэлхий даяарх 40 салбар дэлгүүр болон онлайн худалдаагаар борлуулагдах аж.  Махараштра болон Карнатака мужуудад байрлах бүс нутагт 2000 хос шаахай үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Энэтхэгийн орон нутгийн гар урлалыг Италийн технологитой хослуулcан аж. Тус цуглуулгад багтсан шаахайн үнийг ойролцоогоор 800 евро байхаар тогтоожээ.

Энэ оны эхээр Миланд болсон загварын шоунд XII зуунаас улбаатай Энэтхэгийн уламжлалт Колхапури чаппал шаахайтай тун төстэй загваруудыг танилцуулсны дараа “Prada” хүчтэй шүүмжлэлд өртсөн юм. Шаахайн зургууд цахим орчинд тарж, Энэтхэгийн гар урчууд болон улс төрчдийн дургүйцлийг төрүүлсэн. Үүний дараа “Prada”-гаас шаахайн загварыг эртний Энэтхэгийн хэв маягаас сэдэвлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, энэтхэгийн гар урлалын бүлгүүдтэй хамтран ажиллах хэлэлцээг эхлүүлсэн юм. Одоогоор тус компани “Sant Rohidas Leather Industries and Charmakar Development Corporation” (LIDCOM), “Dr Babu Jagjivan Ram Leather Industries Development Corporation” (LIDKAR)-тай гэрээ байгуулсан байна. Эдгээр байгууллага нь Энэтхэгийн арьс ширний уламжлалт соёлыг дэмжих зорилготой. “Бид эдгээр шаахайнуудын талаарх мэдлэг, ойлголтыг дэлхийд түгээгч баймаар байна” гэж Бертелли хэлсэн бөгөөд тэрээр “Prada”-г үүсгэн байгуулагч Миучча Прада болон Патрицио Бертелли нарын ууган хүү юм.

Энэтхэгийн гар урчуудтай хамтрах уг хэлэлцээр гурван жилийн хугацаатай бөгөөд түншлэлийн гэрээний нөхцөл нь эцэслэгдээгүй байна. Түншлэлийн хүрээнд энэтхэгийн орон нутгийн гар урчуудыг сургах хөтөлбөрүүд хэрэгжиж, зарим нь Италид байрлах “Prada”-гийн Академид богино хугацаанд суралцах боломжтой болно.

Колхапури шаахай нь Махараштра, Карнатака мужуудаас гаралтай бөгөөд нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн гараар урладаг уламжлалт бүтээгдэхүүн юм. Гар урчуудын зүгээс энэ хамтын ажиллагаа тэдний орлогыг нэмэгдүүлж, залуу үеийг энэ мэргэжилд татан оролцуулж, хямд хуулбарууд болон эрэлт буурснаас үүдэлтэй соёлын алдагдлыг хамгаална гэж найдаж буйгаа илэрхийлцгээжээ. “Prada” бидний гар урлалыг тансаг бүтээгдэхүүн хэмээн хүлээн зөвшөөрвөл, гинжин нөлөө үүсч, эрэлт эрс нэмэгдэх нь гарцаагүй” хэмээн LIDCOM-ын гүйцэтгэх захирал Прерна Дешбхратар хэлжээ. Бертеллигийн хэлснээр, уг төсөл болон сургалтын хөтөлбөрт хэдэн сая еврогийн зардал гарна. Мөн гар урчууд шударга хөлс авах болно гэдгийг онцлов.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026
Хувцас загвар Урлаг

63 настай Деми Мур Каннд бүгдийг алмайруулав

15/05/2026
Хувцас загвар Урлаг

“Говь” брэнд болон Японы алдарт дизайнер Наоки Такизавагийн хамтрал

13/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

17/05/2026

Кино урлагийг дэмжих сангаас зургаан төсөлд санхүүжилт олгохоор болжээ

17/05/2026

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.