Ангилал: Гадаад дуу

Нарны гэрэл хүүхэд насыг цэцэг шигээ хайрлая
Наашлах цагийн замыг товчлон цэнгэлийн дуугаа өргөе
Газрын хаан хүүхдийн хүслийг гал шигээ дээдлэе
Хүний орчлонд жаргалын булаг хүүхэд насаа хайрлая

Урлан бүтээх тоглоом олонтой
Уйдах завгүй миний цэцэрлэг
Ухаарч сонсох үлгэр домогтой
Уужимхан саруулхан миний цэцэрлэг

Аз жаргалтай мишээлээрээ найр тавин урия
Амжилт бүтээлийн дээжээрээ бэлэг барин угтия
Эвийн халуун сэтгэлээ өвөрлөн ирээрэй
Эрхэм танийг уриж байна , Манайд ирээрэй

Ургахын шар наран шингээд
Бурхны тэр зайд
Унтахын төдий нойрондоо
Дэргэд минь байдаг ээжий