Ангилал: Гадаад дуу

Зулзган ногоон гацуурхан
Зундаа өвөлдөө ногоорно оо
Хөлтэй их хотод маань
Хүчилтөрөгч бэлэглэнэ

Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол
Хүн бүхэн сууна даа гээд
Хааяа би боддог юм

Хүүхдийн сэтгэл шиг цэлмэгхэн
Монгол наадмийн тэнгэр дор
Эв найрамдал дүүрэн, дүүрэн
Инээд баясал тодхон, тодхон