Ангилал: Намтар

Хайрлагдсан сэтгэл л “амьд” байдаг байх гэж би боддог. Минийх л байх ёстой гэсэн өмчирхөг бодол биш, зовлонд унагадаг ч салж чаддаггүй “хар тамхи” шиг дурлал биш, чин сэтгэлийн жинхэнэ хайр хүнд эрч хүч, урам зориг, итгэл найдвар өгч, өөрийгөө олоход тусалдаг.

нэ дуу ойрдоо бут аваад байх шигээ. Хаа сайгүй л үүнийг ярьж, аялсан хүмүүс байхын. Уг дуучин нь их этгээд стильтэй, царайлаг хөвгүүд охид, уянгалаг дуучид багширсан Korean Pop урсгал дунд тэс хөндлөн, царай муутай хэрнээ хурц үг хэллэг, өвөрмөц бүжгээрээ онцгойроод явдгийн.

Убба гэдэг үгийг тайлбарлах илүүц бизээ. Каннам гэдэг нь Хан мөрний өмнө талд орших Сөүлийн тансаг дүүрэг, өндөр үнэтэй ресторанууд, гоо сайхны мэс заслын эмнэлгүүд, тасарцан үнэтэй брэнд дэлгүүрүүд, том талбайтай галзуу үнэтэй орон сууцнууд, өндөр төлбөртэй хувийн болоод улсын дунд сургуулиуд, төрөл бүрийн дамжаа курснууд, банк санхүүгийн байгууллагууд бөөгнөрсөн газар байдгийн. Солонгост боловсролын төлөө үхэлддэг тул хүүхдээ Каннамын сургуульд оруулахын төлөө өндөр үнэтэй хороололд байр авахаар зүтгэдэг (ойрхон дүүрэгт амьдарч байж л тухайн сургуульд элсэх боломжтой), Каннамд амьдарна гэдэг хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт, Каннамд амьдарна гэдэг нэр төрийн баталгаа, Каннамын дэлгүүр хэсэж, Каннамын эмнэлэгт үзүүлж, Каннамд хооллон, Каннамд оршин тогтнох нь зарим нэгэн хүмүүсийн амьдралын туйлын зорилго болсон байдаг. Энэ дуунд иймэрхүү хандлагыг ёжилж далдуур чимхэх санаа агуулсым шиг байлээ.