Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Ники Минаж өөрийгөө Трампын №1 шүтэн бишрэгч гэв
Оддын амьдрал

Ники Минаж өөрийгөө Трампын №1 шүтэн бишрэгч гэв

Урлаг Урлаг30/01/2026Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хамгийн алдартай эмэгтэй репперүүдийн нэг Ники Минаж АНУ-ын Сангийн яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцож, үг хэлжээ. Тус арга хэмжээгээр дамжуулан АНУ-ын засгийн газраас хүүхдэд зориулан нэвтрүүлж буй “Trump Accounts” хөрөнгө оруулалтын шинэ дансны системийг зарлан таниулж байна.

43 настай Ники Минаж энэ үеэр ерөнхийлөгч Дональд Трампын хамтаар тайзнаа гарч ирсэн юм. Тэрбээр өөрийгөө Трампын номер нэг шүтэн бишрэгч гэж нэрлээд, цаашид ч энэ хэвээр байхаа хэлжээ.

Мөн хөрөнгө оруулалтын шинэ дансанд мөнгө хандивлана гэж амлахдаа “Би шүтэн бишрэгчиддээ хайртай. Тэдний хүүхдүүдийг эрүүл, амжилттай байгаасай гэж хүсч байна. Ээж болсон минь миний амьдралд тохиолдсон хамгийн гайхамшигтай зүйл байсан. Миний хүүгийн надад бэлэглэсэн шиг аз жаргалыг бусад хүн ч бас мэдрээсэй” гэжээ.

Тэрбээр 3750 ам.долларын үнэ бүхий “Alaïa” брэндийн даашинз, мөн брэндийн 1450 ам.долларын үнэтэй өндөр өсгийт, үслэг хүрэм, алтан гоёл чимэглэл зүүсэн байв. Мөн хэчнээн см урт хиймэл хумсыг нь зарим шар хэвлэлд “шоуг хулгайлсан бээрийн урттай хумс” гэж хошигножээ. Трамп хүртэл түүний хумсны талаар үг хэлж амжсан юм. Тэрбээр “Би хумсаа ургуулна аа. Надад энэ хумс таалагдаж байна” гэж хошигножээ.

Ники Минаж бол холливуд дахь Трампын хамгийн ил тод шүтэн бишрэгч. Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сард христийн шашинтнуудыг хөнөөснийх нь төлөө Нигери улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулж магадгүй гэж мэдэгдсэн. Энэ үед Минаж түүнийг ил тодоор дэмжиж байжээ. Мөн сардаа НҮБ дэх АНУ-ын Элчин сайд Майк Вальцын хамт энэ асуудлыг хөндөн хэлэлцэж байжээ. Улмаар дараа сард нь Чарли Кирк агсаны “Turning Point USA” байгууллагын арга хэмжээнд оролцож, түүний бэлэвсэн эхнэртэй хамт тайзнаа гарсан юм.

Дональд Трамп ч бас Ники Минажийг дэмждэг. Жинхэнэ үнэнч шүтэн бишрэгчдийнх нь хэмжээнд хүрэхгүй ч гэлээ тодорхой хэмжээнд дэмждэг аж.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026
Оддын амьдрал Урлаг

“Time” сэтгүүл 2026 оны хамгийн нөлөө бүхий 100 хүнийг тодруулжээ

16/04/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин Пак Шин Хе, Чой Тэ Жүн нар хоёр дахь хүүхдээ өлгийднө

15/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сэтгэлийн уяа” кино дүүрэн үзэгчтэй, нэмэлт суудал шаардсан “гал” уур амьсгалд нээлтээ хийлээ

17/04/2026

Пусан хотноо “Монгол кино өдөрлөг-2026” арга хэмжээ нээлтээ хийлээ

17/04/2026

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

17/04/2026

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Алла Пугачева 77 насны төрсөн өдрөө Кипрт цомхон тэмдэглэлээ

16/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.