“Рио-2016” зуны олимпийн 31 дэх наадамд эхлэхэд найм хоног үлдээд байгаа билээ. Тэгвэл Монголын жүдо бөхийн холбоо энэ сарын 27-нд тус наадамд оролцох жүдо бөхийн баг тамирчдаа албан ёсоор үдэн гаргалаа.
Ангилал: Үндэсний хөгжим
Сүүлийн үед залуус бие бялдартаа ихээхэн анхаарч фитнессээр хичээллэх болсон билээ. Залуусынхаа бие бялдрыг өв тэгш хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахаар шинэ фитнесс клуб үүд хаалгаа нээжээ.
Хүн бүр л ямар нэгэн байдлаар жагсаалт гаргах шаардлагатай болдог. Тэгвэл энэ удаад дэлгүүрээс авах хүнсний жагсаалт бус харин нийт амьдралынхаа 25 жилийг өнгөрүүлсний дараа хангасан байвал зохих жагсаалтуудыг харъя.
Усанд живэх шахсан Улаанбаатарын тухай хөгжилтэй постууд
Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 29. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 25. Сугар гараг. Чөлөөт эх одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй, хар хулгана өдөр.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
Өндөр, нам боловсрол гэдэг ойлголт байхгүй
Бид сүүлийн үед хүнийг “өндөр боловсролтой” хэмээн тодорхойлон ярьж бичдэг болж. Гэхдээ өндөр, нам боловсрол гэдэг ойлголт угаасаа байх боломжгүй. Боловсрол өөрөө үйл явц бөгөөд энэ үйл явц тухайн нэг хүний хувьд эхийнхээ хэвлийд бүрэлдэж эхлэхээс насан эцэслэх хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр тасралтгүй хөдөлгөөнтэй байдаг үйл явцыг илэрхийлдэг үгийн ард “той” залгаад бидний ярьж буй тухайн нэг цаг үед тогтмол байх хувь хүний мөн чанарыг илэрхийлэх боломжгүй юм.
Энэ дэглэмийг францын хоолны эмч Пьер Дюкан зохиосон бөгөөд үнэхээр өндөр үр дүн үзүүлдэг дэглэм учраас дэлхий даяар маш их “моодонд” орж байна. Нүүрсуст хүнсийг хязгаарлах зарчимтай энэ дэглэмийг Аткинсийн дэглэмийн ээлжит шинэчилсэн хувилбар гэж хэлж болох юм. Аливаад төгөлдөржихөд хязгаар байх биш, сайжруулсан Аткинсын дэглэм гэдэг бол сайн л хэрэг, тийм биз дээ? Илүү жин маань л арилж байвал боллоо бус уу, дэглэмийн нэр хамаатай юу… Нүүрсуст хүнсний хэрэглээг огцом багасгахад тарган хүн эрс турдаг хуультай, эхний долоо хоногт 5 кг хүртэл ч турах нь элбэг. Харин, мэдээж, цаашид бол турах хурд багасах нь ойлгомжтой. За ингээд энэ, “супермоод” болоод байгаа франц дэглэмийг танилцуулъя.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 24. Бархасвадь гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, Таван шар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.
Малчид, иргэдийн анхааралд:
29-нд нутгийн өмнөд хэсгээр, цаашдаа бүх нутгаар нилээд хална.